МОГОЙ ЖИЛИЙН ЗУРХАЙ- ҮХЭР ЖИЛТЭН


Могой жил таны дассан ердийн бодит байдлыг нууцаар дүүрэн нарийн түүх болгон хувиргаж, өөрчлөх болно. Хайр дурлалын талбарт могой жил нөхцөл байдлыг өөрчилж, энгийн аргуудыг орхиж, санаанд оромгүй алхмууд хийхийг зөвлөж байна.

Хайр: Гайхшруулах урлаг

Ганц бие үхрийн хувьд энэ жил туршлагаар дүүрэн жил байх болно. Ердийн тогтсон хүрээнээсээ гадуур хосоо эрж хайгаарай. Кафед болзох, цэцэг бэлэглэх зэрэг энгийн зүйлсийн оронд цэвэр агаарт зугаалах, урлаг, уран сайхны үдэшлэгт хамт оролцох, адал явдалтай тоглоомд хамтран оролцох гэх мэт өвөрмөц зүйлийг санал болгоорой. Таны нууцлаг болон хөнгөн байдал мартагдашгүй мэдрэмж төрүүлэх болно.

Хостой хүмүүсийн хувьд энэ жил та бүхний холбоог шинэ өнгөөр баяжуулах болно. Зэргэлдээх хот руу гэнэтийн аялалд явах,  хосдоо өөрийн гараар амтат зоог хийж өгөх, тэр ч байтугай бяцхан тааламжтай жижиг зүйлс хамтдаа хайх ч хайрын түүхийг тань илүү баялаг сонирхолтой болгоно. Энгийн санаа ч мартагдашгүй мөч болж хувирч болно. Хамгийн гол нь харилцаан дээрээ жижигхэн ургуулан бодох чадвар нэмэхэд л болчихно.

Могой нууцлаг таагдашгүй байхыг зөвлөж байна. Таны гайхалтай үйлдлийг бусад хүмүүс хэрхэн хүлээж авахыг хараарай.

Ажил мэргэжил: Илүү өргөн сэтгэх цаг

Ажил хэргийн талбарт таныг дасаагүй эргэлт хүлээж байна. Ядартлаа ажиллаж, үр дүнгээ үздэг арга барил ард хоцорчээ. Модон могой жилд та илүү бүтээлч байх шаардлагатай болно. Стандарт бус алхам л амжилт, урам зориг, эргэн тойрны хүмүүсийн хүндэтгэлийг авчрах магадлал их байна.

Улиг болсон санааны оронд стандарт бус төслүүдийг туршиж үзээрэй. Бүтээлч сурталчилгааны кампанит ажил, хамт ажиллагсдынхаа бодлыг орвонгоор нь эргүүлэх дижитал хэрэгсэл санал болгох, тэр ч байтугай санаагаа ил тод, хөнгөн гоёмсог байдлаар танилцуулж ч болох юм. Хэрвээ хичээвэл та олны анхаарлыг татаж, бас үр дүнд ч хүрч чадна.

Санхүү: Уян хатан байдал бол таны хамгийн сайн зэвсэг

Санхүүгийн байдал энэ жилд төлөвлөөгүй жижиг зардлаас эхлээд санамсаргүй орлого хүртэл гэнэтийн зүйлсээр дүүрэн байна. Энэ жил мөнгө орж ирэхийг хүлээх маягаар бүү ажиллаарай, гэхдээ бас хурдан хуумгай мөнгө олох гэж яарах ч хэрэггүй. Тэнцвэрийг барь, саар өдрүүд таарч мэдэх тул түүнд зориулж нөөц бэлд, гэхдээ гэрэлтэй өдрүүдийг өөртөө зориулахаа ч бүү март. Хоол хийх, оёдол урлах, ер бусын санаа гаргах гэх мэтээр танд ямар нэг авьяас чадвар байгаа бол түүнийгээ бүү орхиорой. Магадгүй эдгээр нь орлогын нэмэлт эх үүсвэрийн түлхүүр болж мэднэ.

Ерөнхийдөө үхрийн хувьд могой жил тактикийн урлагт суралцах цаг болно. Энэ жил та дотоод хүч чадлаа хадгалахын сацуу жижиг зүйлсээс аз жаргал мэдэрч сурч, өөрчлөгдөх болно. Амжилтын нууц нь өөрийн сэтгэл хөдлөл, төсөл, санхүү алийг ч уян хатан, хөнгөнөөр удирдах чадвар байх болно.


1
angry
1
care
0
haha
12
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 10 минутын өмнө
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 49 минутын өмнө
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2 цагийн өмнө
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 15 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 18 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 18 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 19 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 21 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 22 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 22 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… 2025/12/06
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25