МОГОЙ ЖИЛИЙН ЗУРХАЙ- ХУЛГАНА ЖИЛТЭН


Модон могойн жил хурдан түргэн хулганы хувьд жинхэнэ сорилтын жил байх болно. Хурдан шийдвэр гаргаж, амархан, хөнгөнөөр амжилтад хүрэх талаар март. Могой жил танаас “тоглоомын" ердийн хурдыг өөрчлөхийг шаардах болно. "Хурдаа хас, ажигла, дүгнэж цэгнэ" гэх нь энэ жилийн гол зөвлөгөө юм.  

Боломжуудыг хурдтайгаар ашиглаж дассан хулганы хувьд энэ нь хэцүү хэдий ч үнэлж баршгүй сургамж болно. Энэ жил танд тэвчээр, стратегийн ухаалаг ур чадварыг заана.  Эелдэг зөөлөн  найрсаг байж, төлөвлөлтөө сайн хянаж, нарийн ширийн зүйлүүдэд анхаарал тавих нь чухал.

Та өөрийгөө чухал төслийн эхэнд тулчихаад байна гэж төсөөл. Урьдын дассанаараа хурдтай амжилтад тэмүүлэх хэрэггүй. Могой танд завсарлага авч, бүх зүйлийг нэгбүрчлэн цэгнэж, үйл ажлаа эхлэхээс өмнө нарийн ширийн юмсыг тооцож үзэхийг зөвлөж байна. Үүний үр дүнд та зүгээр нэг төсөл төдийгүй ямар ч саад бэрхшээлийг даван туулж чадах бат бөх суурийг тавих болно.

2025 он таны өсөлт хөгжлийн үе байх болно. Тайван байдал, тохиромжтой үйлдэл нь гэнэтийн өдөөлтөөс илүү хүчтэй байна. Удаанаар урагшлах нь амьдралын амтыг илүү тод мэдрүүлнэ гэдгийг могой танд үзүүлнэ.

Хайр: Хүсэл тэмүүлэл, тэвчээрийн сорилт

Могой жил таныг өмнө чинь тулгарах мэдрэмжүүдтэй нүүр тулахыг шаардана. Сэтгэл зүрх хөөрөх сээтэгнэл, шохоорхлын мөчүүдэд зүрх сэтгэл "Урагш алх” гэж яаруулах бол харин оюун ухаан "Бүү яараарай, түр азна, хар” гэж шивнэх болно.

Ганц бие хулганы хувьд энэ жил санаанд оромгүй хайр дурлалын түүхүүдээр дүүрэн байна.  Та төсөөлж байгаагүй газартаа өөрийн хувь заяаны хүнтэйгээ таарч мэднэ, гэхдээ аз жаргалын түлхүүр нь тэвчээр байх болно. Хамгийн үнэ цэнэтэй зүйл яарснаар ирдэггүй, харин маш нарийн ойлголцол, хүлээх чадвараар илэрдэг шүү дээ.

Аль хэдийн хосоо олсон хүмүүсийн хувьд энэ жил  хэлхээ холбоог тань улам бэхжүүлэх сорилт бэрхшээлүүдийг авчрах болно. Жижиг зөрчилдөөн, үл ойлголцол зэргийг яаруу бус, харин сайтар бодож шийдэхийг зөвлөе. Хурцадмал байдлыг аажмаар намжааснаар хосууд биесээсээ шинэ, гайхалтай үнэ цэнэтэй зүйлийг нээж олж харна.

Могой жилийн хичээл нь -Хайр бол уралдаан биш, харин хүсэл тэмүүлэл, тайван байдлыг тэнцвэртэй байлгах урлаг юм. Яаран дүгнэлт хийхээс болгоомжилж, удаан боловч чухал өөрчлөлтүүдэд өөрийгөө нээ.

Ажил мэргэжил: Амжилт тэвчээртэй хүнд ирдэг

Хулганы энэ жилд мэргэжлийн амжилтад хүрэх зам нь аажмаар үе шаттайгаар урагшлах юм. Могой жил та бүхэнд хамгийн гол нь хурд биш, харин өмнөх алхмаа урьдчилан харах чадвар гэдгийг харуулна. Таны гэнэтийн шийдвэрүүд үр дүнг авчрахгүй бөгөөд сэтгэлгээндээ стратегийн шийдэл идэвхтэй хэрэглэх цаг иржээ.

Шинэ төсөл эхлүүлэх эсвэл ажлаа солихоосоо өмнө нарийн бодож, дүгнэлт хийх цаг гаргаарай. Ямар ирээдүй өмнө чинь нээгдэх, саад тотгор юу таарч болох в? Аажуухан урагшлах нь яаралтай үйлдлүүдээс илүү итгэлтэй амжилт авчирдгийг санаарай.

Ажилгүй байх үеэ ухаалгаар ашигла. Энэ цагийг ур чадвараа хөгжүүлж, ирээдүйн бат бөх суурийг тавихад ашиглаж болно. Хамгийн гол нь таны хамгийн сайхан цаг гэнэт ирнэ, гэхдээ өөртөө итгэлтэй байж, энэ мөчид бэлтгэх нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдгийг санаарай.

Санхүүгийн хувьд сэтгэл хөдлөлөө хянаж, мөнгө хурдан олох гэж хэт их хөөцөлдөхгүй байхыг зөвлөе. Таны амжилт аажмаар боловч тасралтгүй өсөх болно.

Могойн мэргэн ухаан: Тэвчээртэй бас ухаантай байх

Хулганы хувьд могой жил төлөвшилт, ур чадварын сорилтын байх болно. Модон могой жил танд жинхэнэ амжилт бол хурдаас биш, харин оновчтой байдлаас шалтгаалдгийг харуулна. Дүгнэлт хийж, төлөвлөгөө гарган, сэтгэл хөдлөлөө хянаж бай, тэгвэл та агуу зүйлсийн суурийг тавина.

Уян хатан, тэвчээртэй байж, бүрэн итгэлтэйгээр урагшлаарай. Модон могой жил хулганад хамгийн санаанд оромгүй талбаруудад ялагч болох замыг зааж тусална.


2
angry
0
care
1
haha
3
liked
8
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЛЫН ЗОГСООЛЫГ ӨДРИЙН ЦАГААР, АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ЗОГСООЛЫГ ШӨНӨ ТҮРЭЭ… 2 цагийн өмнө
ЗАГАСТАЙН ДАВААГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ 3 цагийн өмнө
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 3 цагийн өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 4 цагийн өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 4 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 21 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… Өчигдөр
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ 2025/09/20
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… 2025/09/20
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12