ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДАРЬГАНГЫН ТАЛ НУТАГ, ХАЛХ ГОЛЫН ХӨНДИЙГӨӨР ЦАС ОРНО


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Нэгдүгээр сарын 7, 8-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

2025 оны 1 дүгээр сарын 7-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар +1...-4 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -11…-13 градус хүйтэн байна.

2025 оны 1-р сарын 8-наас 1-р сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 8-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 8-нд говь, талын нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 5 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 5 цагийн өмнө
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 6 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… Өчигдөр
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … Өчигдөр
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Өчигдөр
СЕЛЕНА ГОМЕЗ НЭГ Л ӨДӨР ЭЭЖ БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТОБУСНЫ ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ХУГ… 2026/09/07
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03