МОНГОЛ-АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр /2025.01.02/ ихэнх нутгаар цаг агаар тогтвортой байна.

2025 оны 1 дүгээр сарын 02-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -26…-31 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -18…-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газар, Дорнодын тал нутгаар -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -14…-16 градус хүйтэн байна.

2025 оны 1-р сарын 3-наас 2025 оны 1-р сарын 7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 3-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 04-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд Хэнтийн уулархаг нутгаар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5, 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ОЮУТНУУДАД ҮНДСЭН БҮХ ЧИГЛЭЛДЭЭ ТИЙЗИЙН 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛА… 1 цагийн өмнө
ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ, БҮРЭН ЦАХИМЖУУЛСНААР ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТОО … 1 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭН: СЭМҮТ-ИЙН ДАРГА, АЖИЛТНУУД ХУЙВАЛДАН 478.9 САЯ ТӨГРӨГИЙГ Д… 5 цагийн өмнө
ТАРВАГА АГНАСАН ХЭРЭГТ ЛАНД 200 МАРКИЙН МАШИНЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН… 7 цагийн өмнө
​МИАТ: ФРАНКФУРТ ЗОРЧИХ ТИЙЗИЙН ҮНЭЭР ВЕНЕЦИ, МИЛАН, РОМ РУУ ДАМЖИН НИ… 7 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ … 10 цагийн өмнө
МИАТ: ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОМ502 АЯЛЛЫН ЗОРЧИГЧДЫГ НЭМЭЛТ НИСЛЭ… Өчигдөр
Б.ЭНХЖАРГАЛ ДЭЛХИЙН БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДА… Өчигдөр
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… Өчигдөр
БАГА АНГИЙНХНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ 12 ДУГААР САРЫН 15, ДУНД, АХЛА… Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 4,7-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УЛСЫН ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙНХЭН ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫГ 8 УДАА … Өчигдөр
ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА Өчигдөр
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… Өчигдөр
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН Өчигдөр
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/08/03