Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 62
Backtrace:
File: /home/admin/web/hemnel.mn/application/models/Weather_m.php
Line: 62
Function: file_get_contents
File: /home/admin/web/hemnel.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather
File: /home/admin/web/hemnel.mn/application/controllers/front/News.php
Line: 8
Function: __construct
File: /home/admin/web/hemnel.mn/public_html/index.php
Line: 144
Function: require_once
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно.
2025 оны 1 дүгээр сарын 1-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газар, Дорнодын тал нутгаар -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -13…-15 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. -13…-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр. -15…-17 градус хүйтэн байна.
2025 оны 1-р сарын 2-ноос 2025 оны 1-р сарын 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Нэгдүгээр сарын 2-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 3-нд Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар, 4-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 2-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -28...-33 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна