Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Хөгжлийн шийдэл ТББ”-тай хамтран аймгийн ХХААГ-ын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулжээ.
Энэхүү сургалтаар Олон Улсын Худалдааны Төв (ОУХТ)-ийн матрицан аргачлалаар жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг тодорхойлсон судалгааны үр дүнгийн тайланг танилцуулсан байна.
Сургалтад оролцогчдыг чадавхжуулах зорилгоор судалгааны арга зүй, тайлан боловсруулах дадлага ажлыг хийлгүүлж, зөвлөгөө, мэдээлэл өгч, ЖДҮ-ийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцүүлэг хийжээ.
Мөн аймгийн мэргэжилтнүүдийг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй Таймлесс ХХК, Дархан минж ХХК-ний үйл ажиллагаатай танилцуулж, туршлага судлах аяллыг зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна