Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас орон нутагт хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаанд 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 11 дүгээр сарын 30-ны хооронд аймгийн ХХААГ-ын ажлын хэсэг хяналт-мониторинг хийж ажиллажээ.
Хяналт-мониторингоор төслийн хэрэгжилт болон зээлийн зарцуулалтад хяналт тавьж, зээлийн эргэн төлөлтийг сайжруулж, зөрчлийг бууруулж ажилласан байна.
Мөн энэхүү ажлын хүрээнд аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ажлын үр дүнг тайлагнасан ба ЖДҮГ-ын удирдлагын зүгээс төслийн хэрэгжилтэд шаардлагатай арга хэмжээг авах, мөн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна