ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН БҮТЭЭМЖИЙН АСУУДЛААР ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА


“Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын бүтээмжийн өгөөжийн хуваарилалт” сэдэвт олон улсын арга хэмжээ Улаанбаатар хотноо 2024 оны 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд болж байна.

Хөтөлбөрийг Жижиг дунд үйлдвэрийн газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Азийн бүтээмжийн байгууллагын Монгол дахь захирал Я.Эрхэмбаяр, тус байгууллагын хөтөлбөр хариуцсан ажилтан Донг Жин Ли нар албан ёсоор нээж, үг хэлсэн юм.

Жижиг дунд үйлдвэрийн газраас Азийн Бүтээмжийн Байгууллага, Монголын Бүтээмжийн төвтэй хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд Бангладеш, Камбож, Фижи, Энэтхэг, Лаос, Малайз, Непал, Пакистан, Филиппин, Тайвань, Шри-Ланк, Тайланд, Вьетнам улсуудаас 19, манай улсаас 7 төлөөлөгч оролцож байгаа юм.

Япон, Канад, Солонгос болон Монгол Улсын томоохон их дээд сургуулиудын доктор, багш нар удирдан явуулж буй тус сургалтад оролцогчид Бүтээмжийг нэмэгдүүлэх үзэл баримтлал, загваруудын хамгийн сүүлийн үеийн хэрэглээг ойлгох, Жижиг дунд үйлдвэрлэлд бүтээмж нэмэгдүүлэх загваруудыг хэрэгжүүлэх, тэдгээрийн зорилго, үнэт зүйлстэй уялдуулах, тасралтгүй сайжруулах соёлыг төлөвшүүлэхэд суралцаж байна.

Мөн арга хэмжээний хүрээнд “Эвсэг кашемир ХХК”, “АПУ ХК” болон “Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төв – Хөхний клиник”-ийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээмжийн арга хэрэгслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж, амжилтад хүрч байгаа тухай туршлага судлах ба олон улсын төлөөлөгчид сурч мэдсэн зүйлсээ өөрийн дадлага туршлагатай хослуулан хэрхэн хэрэгжүүлэх боломж байгаа талаар төлөвлөгөө гарган, түүнийгээ танилцуулах юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01