"МОНГОЛЫН ӨДРҮҮД-2024" НЬЮ-ЙОРК ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


"Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2024" арга хэмжээний нээлт АНУ-ын Нью-Йорк хотод Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэнгээр "MONGOLIAN GALLERY" дэлгүүрт эхэллээ. 

АНУ-д ес дэхь жилдээ болж буй уг арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Экспорт олон улсын худалдааны төвтэй хамтран зохион байгуулж байгаа юм. 

Жижиг, дунд үйлдвэрийн газраас цаашдаа тус арга хэмжээг өргөжүүлэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон бусад байгууллагатай хамтарч зохион байгуулах саналаа хүргүүлээд байгаа аж. 

Монгол Улсын гадаад бодлого "нэг цонхоор" явах ёстой, төрийн байгууллагууд тус тусдаа гадаадын улс орнуудад жижиг үзэсгэлэн зохион байгуулах бус, нэгдэж нийлээд нэг бодлогоор, өргөн хэмжээнд үйл ажиллагаагаа зохион байгуулахыг уриалж, ийнхүү санал тавьсан байна. 

Арга хэмжээний хүрээнд үзэсгэлэн, бизнес форум, уулзалт 2024 оны 10 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд  "WORLD TRADE CENTER"-т болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01