"МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2024 БНСУ-Д" ҮЗЭСГЭЛЭНД 20 ААН 400 ГАРУЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ДЭЛГЭЖЭЭ


Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл Экспо" ХХК болон Сөүл хотын "Дундэмүнг" дүүрэгтэй хамтран зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2024 БНСУ-д” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо. 

Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд сурталчлан таниулах, хоёр орны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус үйл ажиллагаанд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Үндэсний Ассамблейн гишүүн Хо Ын А болон Дундэмүн Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга И Тэ Ин болон албаны бусад төлөөлөгчид оролцсон байна. 

Элчин сайд С.Сүхболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг амжилттай хөгжүүлж буй БНСУ-ын сайн туршлагаас суралцах, шилдэг технологи, менежментийг нутагшуулах, Солонгосын хэрэглэгчдэд ойртоход энэхүү үзэсгэлэн арга хэмжээ чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглээд цаашид уг үйл ажиллагааг зохион байгуулахад ЭСЯ-ны зүгээс идэвхтэй дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. 

Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаа энэ сарын 16-ныг дуустал үргэлжлэх бөгөөд ноос, ноолууран бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн, өдөр тутмын хувцас, бэлэг дурсгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, аялал жуулчлалын салбарын 20 аж ахуйн нэгж 400 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01