Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ ҮНДСЭН ЦАЛИН 2026 ОНД НИЙТДЭЭ 75 ХУВИАР НЭМЭГДЭНЭ


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмч, ажилтнуудын цалиг хэрхэн нэмэгдүүлэх талаар өөрийн цахим хуудастаа бичжээ. 

Ж.Чинбүрэн "ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР БА ЦАЛИН

Сайн байцгаана уу? Салбарын сайдын хувьд цалингийн нэмэгдлийн талаар өгч буй энэхүү мэдээллийг анхааралтай сонсож, уншихыг хүсэж байна.

Өнгөрсөн 7 хоногт Багануур, Налайх дүүргийн болон Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Мөн та бүхэн орон нутагт ажиллах үеэр сөхөгдөн яригдаж буй сэдвүүд ижил байсан байх.Цалин нэмэхтэй холбоотойгоор төсөвт ердөө 15 хувийн нэмэгдэл буюу 194 тэрбум төгрөг тусгасан. Бодитой нэмэх боломжтой юу? Нэмэгдлийг үндсэн цалингаас тооцох уу? гэсэн асуултууд тавигдаж байна.

Манай салбарынхны цалин дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Нэгдүгээрт – ҮНДСЭН ЦАЛИН
Үндсэн цалинг нэг сараас эхлэн 30 хувиар нэмсэн бөгөөд одоо сарын сүүлээр олгож байна. Цаашид 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад тус бүр 9 хувиар нэмэгдэж, 2026 онд нийтдээ 75 хувийн өсөлттэй болно.
Жишээлбэл, 1.4 сая төгрөгийн цалинтай, ТҮЭМ-ийн IV ангилалд хамаарах эмч, сувилагч 2026 онд нийт дүнгээр 1 сая төгрөгөөр нэмэгдэж 2,474 сая төг болж бна

Хоёрдугаарт – НЭМЭГДЭЛ
Ажилласан жил, зэрэг, нөхцөл, орон нутгийн нэмэгдлийг 2024 оны Засгийн газрын 238 дугаар тогтоолын дагуу 2025 оны цалингаас тооцож олгож байна.

Гуравдугаарт – НЭМЭГДЭЛ ХӨЛС БУЮУ ИЛҮҮ ЦАГ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар тогтоолоор нэмэгдсэн үндсэн цалингаас тооцогдоно.

Дөрөвдүгээрт –ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛАЛ
Мөн адил нэмэгдсэн үндсэн цалингаас тооцож олгоно.

Орон тоо хасах шаардлагын тухайд “Хэнийг хасах вэ?” гэсэн асуулт гарч байна. Сумын эрүүл мэндийн төвүүдэд орон тоо хасах хүн алга. Цалингийн нэмэгдлийн тооцоог 2025 оны орон тоонд үндэслэн хийсэн бөгөөд “цалин нэмэхийн тулд орон тоо хас” гэсэн шаардлага огт байхгүй.

Гэхдээ илүү ухаалаг бүтэц чухал. Зарим сумдын гол ачаалал нь дуудлага байдаг ч орны ашиглалт бага байна. Ихэнх иргэд хүүхдээ аймгийн төв рүү авч очиж эмчлүүлдэг. Ийм нөхцөлд орон нутагт эмнэлгийн тусламжийг таслахгүй байх зорилгоор төсөв, санхүүгээр боамилохгүй. Харин эсрэгээрээ гэрийн эргэлт, уламжлалт тусламж үйлчилгээг санхүүгийн хувьд дэмжиж, үр дүнд суурилсан байдлаар олгодог бодлого хэрэгжүүлж байна.

Декреттэй эмч, сувилагч, ажилтнуудыг хасаж, энэ онд ажилдаа орох боломжгүй гэж тооцсон уу? гэсэн асуултад: тухайн тохиолдол бүрд мэдээллийг Эрүүл мэндийн яаманд өгч, хянуулан нэмж шийдвэрлүүлэх боломжтой.

Эмнэлгүүдийн өрийн асуудал мөн хөндөгдөж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгүүд өртэй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс зээл авах, гадаад виз мэдүүлэх боломжгүй зэрэг хүндрэл үүсэж байна.

Нэгдсэн эмнэлгүүдийн өр зөвхөн 2025 онд үүссэн зүйл биш бөгөөд зарим газарт 2023, 2024, 2025 он дамнасан өрийн сүлжээ бий болсон. 2025 онд Эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилж буй гүйцэтгэлд санхүүгийн болон хяналтын хязгаар тогтоосноор 520 орчим тэрбум төгрөгийн өр үүсэхээс сэргийлсэн. Мөн 2024 оны 316 тэрбум төгрөгийн өрийг 2025 онд барагдуулсан.

Санхүүгийн сахилга бат баримталсны үр дүнд 200 тэрбум төгрөгийн өр үүсээд байна. Хэрэв өмнөх жилийн 316 тэрбум төгрөгийн өрийг барагдуулаагүй байсан бол салбар хэмжээнд 13 сарын цалин олгох боломж бүрдэх байлаа.

Эмнэлгүүдийн удирдлагууд илүү сайн менежер байх шаардлагатай. Үрэлгэн бус, ухаалаг удирдлагаар эмнэлгээ авлагатай ажиллуулж буй аймаг, төрөлжсөн эмнэлгүүд байна. Цаашид өргүй, сайн манлайлал үзүүлсэн эмнэлгүүдийн дарга нартай гэрээ сунгах бодлого, хөшүүрэг чухал гэж үзэж байна.

Өрийн сүлжээг таслахын тулд өрийн 30 хувийг 1 дүгээр сард, дараагийн 30 хувийг 2 дугаар сард, үлдсэн 40 хувийг 3, 4, 5, 6 дугаар саруудад тус бүр 10 хувиар олгохоор төлөвлөж байна.

Хүндэтгэсэн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2026.01.26" гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 2 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 7 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 7 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 9 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 11 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07