ГЕРМАНД СУРАЛЦАХАД ТАВАН ХИЧЭЭЛЭЭР ШАЛГАЛТ ӨГӨХ ШААРДЛАГЫГ ГУРАВ БОЛГОХЫГ ХҮСЭВ


Боловсролын сайд П.Наранбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ханна Бэкерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр энэ онд "Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, технологийн их сургуулийн хотхоны өргөтгөл" төсөл хэрэгжиж, сургуулийн орчныг сайжруулан оюутан бүр амжилттай суралцах, судалгаа хийх таатай орчин бүрдэж, “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт-2” төсөл амжилттай хэрэгжиж буйд талархлаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон IELTS, TOEFL зэрэг шалгалтын оноог Элсэлтийн шалгалтын оноотой дүйцүүлснийг хүлээн зөвшөөрөх, Германы их, дээд сургуульд элсэн орох асуудлаарх Холбооны муж улсуудын Боловсролын сайд нарын бага хурал (Kultusminister Konferenz)-aac гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсаас ХБНГУ-ын коллежид суралцахаар зорьж буй суралцагчид хамгийн багадаа таван хичээлээр Элсэлтийн шалгалт өгсөн байх гэсэн шаардлагыг гурван хичээл болгох хүсэлтийг илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 12 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01