Нийслэлийн цэцэрлэгийн 1 дүгээр шатны цахим бүртгэлийг И-монголиагаар дамжуулан хүлээн авсан. Цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн 2-5 насны нийт 142150 хүүхдийн 103999 хүүхдэд хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгож, бүртгүүлсэн утасны дугаар руу мессежээр илгээж эхэлжээ.
Хүүхдээ мессежээр илгээгдсэн цэцэрлэгт хамруулах хүсэлтэй байгаа бол 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тухайн цэцэрлэгтээ бүртгэлээ баталгаажуулж, гэрээ байгуулах юм.
Нийслэлийн цэцэрлэгийн 2 дугаар шатны цахим бүртгэл И-Монголиагаар дамжуулан 2024 оны 9 дүгээр сарын 5-15-ны өдрүүдэд явагдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна