Бүгд Найрамдах Болгар Улсын Бургас хотод 2024 оны наймдугаар сарын 09-14-ний өдөр болсон Хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадаас Монгол Улсын сурагчдын баг мөнгөн медаль хүртэж, сайхан амжилт үзүүллээ.
Нийт 33 улсын 41 баг өрсөлдсөн уг олимпиадад Эрхэт эрдэм сургуулийн сурагч Ч.Ирмүүн, Т.Энгүүн, Хобби сургуулийн сурагч Э.Тэнүүн, Оюунлаг сургуулийн сурагч Н. Батсүх нар Монгол Улсаа төлөөлөн оролцсон бөгөөд багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон ажиллажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна