Боловсролын яамнаас багш нарын амралтыг зохицуулах зөвлөмжийг Боловсролын ерөнхий газарт хүргүүлжээ.
Багш нар Хөдөлмөрийн болон Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу жилд 48 хоног амардаг. Энэ амралтыг нэг дор эдлүүлэхэд хичээлийн жил эхлэхийн өмнөхөн ажилдаа ордог байна.
Харин 2024-2025 оны хичээлийн жилд багш нарын амралтыг нэгдүгээр сарын эхний долоо хоногт ажлын 5 хоног, зуны хугацаанд 43 хоног байхаар хоёр хуваах шаардлагатай. Ингэснээр багш нар 8 дугаар сард ажилдаа арай эртхэн орж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах боломжтой гэж үзэж, яамны зүгээс зөвлөмж хүргүүлсэн аж. Ингэхдээ нэгдүгээр сарын эхний долоо хоногт сургалт, уралдаан тэмцээн зэрэг ямар нэг ажлыг багш нарын дунд зохион байгуулахгүй байхыг чиглэл болгожээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна