Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид бүгдээрээ медаль хүртэв.
Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Батсуурийн Номин-Ундрах мөнгөн медаль, Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Анарын Амартүвшин, Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 12-р ангийн сурагч Болдын Эрмүүнболд, Бага Тэнгэр сургуулийн 10-р ангийн сурагч Мөнхбаатарын Одгэрэл нар тус тус хүрэл медаль хүртжээ. Дасгалжуулагчдын багт Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Д.Баттөгс (ШМТДС), Г.Отгондэмбэрэл (ХААИС), Д.Бамбар (АХШУТИС) нар ажилласан байна.
Ингэснээр математик, физик, химийн Олон улсын олимпиадад оролцсон манай сурагчид бүгд медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна