Иран улсын Исфахан хотод болсон Олон улсын физикийн 54 дүгээр олимпиадад оролцсон манай улсын багийн бүх сурагчид медаль хүртжээ.
Сант сургуулийн 11-р ангийн сурагч Ганболдын Азжаргал мөнгөн медаль, Сант сургуулийн 12-р ангийн сурагч Соёлхүүгийн Атархүү, Шинэ-Үе сургуулийн 11-р ангийн сурагч Гүрбазарын Батбаяр, 1-р сургуулийн 10-р ангийн сурагч Мөнхтулгын Мөнх-Оргил, Орхон аймгийн ЯШУТ сургуулийн 10-р ангийн сурагч Эрхэмбаярын Ичинбат нар тус тус хүрэл медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна