Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето "Miss Universe -2026" тэмцээний ялагчаар тодорлоо.
75 дахь удаагийн Miss Universe тэмцээний финал Пуэрто Рикогийн Сан-Хуан хотод болсон бөгөөд зохион байгуулагч улсын мисс ялагчийн титэм хүртсэнээрээ онцлог байв.
27 настай Женнифер Баррето нь Пенелопа нэртэй долоон настай охинтой. сэтгэл судлаач, нийгмийн ажилтан мэргэжилтэй. Тэрбээр Miss Universe-д түрүүлсэн Пуэрто Рикогийн 6 дахь мисс болж байна.
Женнифер Баррето нь хүүхэдтэй ээжүүдээс Miss Universe-ийн титмийг хүртсэн анхны эмэгтэй болж, түүх бүтээлээ.
Miss Universe-2026 тэмцээний тэргүүн дэд байрт Доминикан, дэд байрт Венесуэл, удаах байруудад Филиппин, Шинэ Зеландын миссүүд шалгарчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна