ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/

Admin
9 минутын өмнө

Ордуудын энэ долоо хоногийн /2026.11.23-11.29/ өрнийн зурхайг толилуулж байна. 

Хонины орд

Энэ долоо хоногийн од эрхсийн байрлал Хониныхны төлөвлөсөн ажлаа бодит ажил хэрэг болгоход таатай нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Ямар нөхцөл байдал танд ашигтайгаар эргэж болох, харин юуг өөрчлөн засаж, зохицуулах шаардлагатайг сайтар тунгаан үзээрэй.

Хэлэлцээ хийх явцад нөгөө тал өөртөө илүү ашигтай нөхцөл бүрдүүлэхийг оролдвол гайхах хэрэггүй. Та ч мөн өөрт ногдох ашгийг хүртэх боломжоо алдах ёсгүй. Үзэл бодол, ашиг сонирхлоо үндэслэлтэй, итгэл үнэмшил төрүүлэхүйц баримт, тайлбараар хамгаалахыг зөвлөе. 

Хувийн амьдралын тухайд харилцаагаа шинэ шатанд гаргаж, эерэг өөрчлөлт хийхэд тохиромжтой. Таны хүсэл, хүлээлт биелэх боломж өндөр байна.

Амьдралынхаа чухал салбаруудад гарч буй үйл явдлыг шинэлэг өнцгөөс харж, шинэ санаа, уламжлалт бус шийдлүүдэд нээлттэй хандаарай. 

Үхрийн орд

Үхрийнхний ажил үйлс энэ долоо хоногт тун таатай өрнөх төлөвтэй байна. Өмнө нь биелүүлэх боломжгүй мэт санагдаж байсан зорилго, хүсэл тэмүүлэл бодит биеллээ олох боломжтой. Олсон амжилтаа бататгаж, урагш тэмүүлээрэй.

Олон ажлыг зэрэг амжуулах амаргүй ч нэг ажлаас нөгөөд завсарлагагүй шилжин, идэвх зүтгэлтэй ажилласнаар та ирээдүйн сайн сайхан амьдралынхаа суурийг тавина. 

Долоо хоногийн сүүлээр алжаалаа тайлж, амрах боломж гарна. Мэдээллийн тасралтгүй урсгалаас түр ч болов холдохыг зөвлөе.

Эргэцүүлэн бодож, бясалгал хийж, дуртай зүйлдээ цаг гаргаарай. Мөн гэрийн тэжээвэр амьтантайгаа цагийг өнгөрүүлэх нь бие махбодын болон сэтгэл санааны тэнцвэрээ сэргээхэд тустай байх болно.

Ихрийн орд

Энэ долоо хоногт Ихрийнхний хувьд үйл явдал удаан, нэгэн хэвийн  байх төлөвтэй. Магадгүй та зарим асуудлын хариуг бодож байснаасаа удаан хүлээх хэрэг гарч мэднэ. Гэхдээ энэхүү түр саатлыг эерэг талаас нь харахыг хичээгээрэй.

Учир нь энэ хугацаа танд аливааг дахин тунгаан бодож, нөхцөл байдлыг илүү нухацтай дүгнэх боломж олгоно. Та бүхэн өмнөө тавьсан зорилгоо эргэн нэг хараарай. Хэрэв тэр зорилго хэтэрхий төвөгтэй, эсвэл хэт их зүйл золиослох шаардлагатай бол анхаарлаа өөр зүйлд хандуулах нь зүйтэй ч байж мэднэ.

Хувийн амьдрал, хайр дурлалын харилцаанд эерэг өөрчлөлт гарах төлөвтэй байна. Ойр дотнын хэн нэгэнтэй тогтоосон харилцаа тань улам бэхжиж, харилцан ойлголцол нэмэгдэх бололтой. Гэхдээ бүх зүйл бүрэн төгс, сэтгэлд нийцсэн хэмжээнд хүрэхэд хараахан эрт байна.

Тиймээс гараа хумхин суулгүй, харилцаагаа зөв чиглэлд оруулахын тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийгээрэй. Харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд анхаарах нь чухал.

Гэр бүлтэй Ихрийнхэн хань ижлийнхээ зүгээс гэнэтийн хардалт, атаархал үүсэхээс болгоомжлохыг од эрхэс зөвлөж байна. Үл ойлголцол гарахаас урьдчилан сэргийлж, илэн далангүй, тайван харилцахыг хичээгээрэй.

Мэлхийн орд

Мэлхийнхнийг энэ долоо хоногт өрнөх үйл явдлууд өмнө нь олж авсан амжилт, хүрсэн байр сууриа хамгаалахад хүргэж болзошгүй. Хэн нэгэн таны амжилтад саад хийх, ололт амжилтыг тань булаахыг оролдсон ч өөртөө итгэх итгэлээ бүү алдаарай.

Долоо хоногийн дунд үе гэхэд энэ бүхэн танд чухал сургамж болсныг ойлгох болно. Тэрхүү сорилтыг даван туулснаар та өөрийн нэгэн сул тал болох хэт тайвширч, аливаад хайнга хандах зангаа засаж чадна.

Харин хувийн амьдрал, хайр дурлалын харилцаанд ийм тэмцэл, зөрчилдөөн гарахгүй. Од гараг та бүхний хайр сэтгэлээ илэрхийлэх, романтик санаачилга гаргах аливаа оролдлогыг дэмжиж байна.

Бага зэрэг гэнэн, эсвэл хөгжилтэй, өхөөрдөм харагдахаас бүү эмээгээрэй. Сэтгэл хөдлөл, хайр халамжаа нууж хаалгүй, чин сэтгэлээсээ илэрхийлэх нь таны харилцаанд эерэг өөрчлөлт авчирч мэднэ.

Чин сэтгэл, үнэнч шударга байдал тань хүрэхэд бэрх мэт санагдаж байсан хүсэл мөрөөдөл, өндөр зорилгоо биелүүлэхэд туслах хүчирхэг зэвсэг болж чадна.

Арслангийн орд

Энэ долоо хоногт Арслангийн ордныхон ойр дотнын хэн нэгэнтэй тогтоосон харилцаанд нь мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгааг анзаарах бололтой. Од эрхсийн байрлалаас үзвэл үйл явдал хоёр өөр чиглэлээр өрнөх боломжтой байна.

Эхнийх нь өмнө нь санал зөрөлдөж, үл ойлголцож байсан хүн тань эвлэрэх санал тавьж, харилцан ярилцахыг хүсэж магадгүй. Хэрэв ийм боломж гарвал түүнийг алдалгүй ашиглаж, харилцаагаа сэргээх алхам хийгээрэй.

Харин хоёр дахь нь сүүлийн үед болсон үйл явдлуудыг эргэцүүлэн бодсоны эцэст тухайн хүнтэй тогтоосон харилцаа нэгэнт утга учраа алдаж, цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй болсныг ойлгож мэднэ.

Долоо хоногийн хоёрдугаар хагаст та бүхэн эрч хүч, идэвх санаачилга өндөр байх төлөвтэй. Тиймээс ядрахаас эмээлгүйгээр гэр орныхоо төвөгтэй, ихээхэн хүч хөдөлмөр шаардсан ажлыг эхлүүлэх, эсвэл биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхэд тохиромжтой үе юм.

Мөн сөрөг мэдээлэл, таагүй мэдээний тасралтгүй урсгалаас өөрийгөө аль болох хол байлгавал бие махбодын болон сэтгэл санааны байдал тань улам сайжрах болно.

Сэтгэлийн амар амгалан, дотоод тэнцвэрээ хадгалах нь стресс, бухимдлаас өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга юм.

Охины орд

Энэ долоо хоногт Охины ордныхон гомдож, сэтгэлээр унах таагүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Гэхдээ эргэн тойрныхоо хүмүүсийг яаран дүгнэж, хэн нэгэнд сөрөг үнэлэлт өгөхөөс зайлсхийгээрэй. Өнөөдөр үг хэлээрээ таны сэтгэлийг шархлуулсан хүн тун удалгүй танд үнэтэй тус хүргэж ч мэднэ.

Тиймээс аливаад уужуу тайван, ухаалаг, хүнлэг хандахыг хичээгээрэй. Од эрхэс харилцаа, хайр сэтгэл, санхүү, гэр ахуйн асуудал гээд амьдралын бүхий л хүрээнд туйлширсан байр суурь баримтлах, огцом шийдвэр гаргахаас зайлсхийхийг зөвлөж байна.

Долоо хоногийн хоёрдугаар хагаст итгэл найдвар төрүүлсэн сайхан мэдээ, сэтгэл баясгасан таатай мөчүүд олон тохиох төлөвтэй. Магадгүй эдгээр үйл явдал та бүхний өндөр хүсэл тэмүүлэл, хүлээлтэд бүрэн нийцэхээр томоохон амжилт биш байж болох юм. Гэвч хамгийн гол нь эдгээр жижиг боловч эерэг өөрчлөлтүүд ирээдүйн томоохон амжилтын бат бөх суурийг тавих болно. Өчүүхэн мэт санагдах ахиц дэвшлийг ч үнэлж, цаашдын зорилгодоо хүрэх урам зориг болгон ашиглаарай.

Долоо хоногийн сүүлээр өөрийн анд нөхөр, хамтрагч, итгэлт хүмүүс гэж үздэг хүмүүстэйгээ харилцахдаа илүү эелдэг, хүндэтгэлтэй, эв дүйтэй байхыг хичээгээрэй.

Аливаад уужуу сэтгэлээр хандаж, бусдыг ойлгон хүндэтгэх нь харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ ирээдүйн амжилтад хүрэх чухал түлхүүр байх болно.

Жинлүүрийн орд

Жинлүүрийнхэн энэ үед аливаа ажил үйлсээ амжилттай бүтээж, замд нь төдийлөн саад бэрхшээл тулгарахгүй байх төлөвтэй. Таны эрч хүч, идэвх санаачилга өндөр байх боловч үнэхээр томоохон, чухал зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай урам зориг, тэвчээр бага зэрэг дутагдаж мэднэ.

Тиймээс өөрийн хүч чадал, эрч хүчээ ухаалгаар зарцуулж, ажил амралтаа зөв зохицуулаарай. Ажилдаа хэт автаж, бие сэтгэлээ ядраалгүй, хангалттай амарч, алжаалаа тайлахыг мартаж болохгүй.

Долоо хоногийн эерэг хандлага хувийн амьдрал, хайр дурлал, гэр бүлийн харилцаанд ч мэдрэгдэх болно. Гэр бүлийн аз жаргал, халуун дулаан уур амьсгал, эв найрамдлыг бүрдүүлэхэд таны хандлага, харилцаа ихээхэн үүрэгтэй гэдгийг санаарай.

Ойр дотны хүмүүсийнхээ үг, үйлдлээс өө сэв эрж, жижиг зүйлд шүүмжлэлтэй хандахаас зайлсхийгээрэй. Тэдэнд өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл сонирхлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгож, харилцан ойлголцохыг хичээх нь чухал.

Харин ганц бие Жинлүүрийнхэн энэ долоо хоногт бусдын анхаарлыг татахуйц сэтгэл татам, дур булаам байх төлөвтэй. Таны эелдэг зан, өөртөө итгэлтэй байдал шинэ танилтай болох, сонирхолтой харилцаа эхлүүлэх сайхан боломжийг бүрдүүлж мэднэ.

Бусадтай нээлттэй харилцаж, шинэ хүмүүстэй танилцахаас бүү татгалзаарай. Шинэ учрал, шинэ харилцаа таны амьдралд таатай өөрчлөлт авчирч болох юм.

Нумын орд

Нумынхны санхүү, эд материалын асуудалд эерэг өөрчлөлт гарч, ирээдүйгээ өөдрөгөөр харах итгэл найдвар төрөх төлөвтэй байна. Өмнө нь тодорхойгүй, эргэлзээтэй байсан зарим асуудал ойлгомжтой болж, шийдвэрлэх арга зам нь харагдаж магадгүй. Гэсэн хэдий ч  аливаад болгоомжтой, хянуур хандах нь нь таны баримтлах хамгийн чухал зарчим байх болно. 

Од эрхэс хувийн харилцаа, уулзалт ярилцлагын үеэр санаа бодлоо битүү утгаар илэрхийлэх, тойруу үг хэлэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Та өөрийн гол санаа, хүсэл зорилгоо хэдий чинээ тодорхой, ойлгомжтой илэрхийлнэ, төдий чинээ бусдын дэмжлэгийг авах боломж нэмэгдэх болно.

Долоо хоногийн хоёрдугаар хагаст аль болох тайван, тав тухтай орчинд амарч, алжаалаа тайлахад цаг гаргахыг зөвлөж байна. Утасны дуудлага, зурвас, бусадтай харилцах харилцаагаа түр багасгаж, өөртөө илүү их цаг зориулаарай.

Тантай холбогдох, уулзаж ярилцахыг хүссэн хүмүүст эелдэг, эвтэйхэн байдлаар татгалзсан хариу өгөхөөс бүү санаа зовоорой. Заримдаа бусдын хүсэлт бүрд хариу өгөх гэж хичээхээс илүүтэй өөрийн амар амгалан, сэтгэл санааны тэнцвэрийг хадгалах нь чухал байдаг. Гэхдээ энэ бүхэнд нэгэн онцгой хүн хамаарахгүй. Тэр бол таны хамгийн ойр дотнын, эрхэм хүн юм. Та хэчнээн завгүй, амрахыг хүсэж байсан ч тэр хүндээ цаг гаргахыг хичээгээрэй. Өөртөө цаг гаргаж, амар амгалан байдлаа хадгалахын зэрэгцээ хайртай, дотны хүнээ анхаарал халамжаар дутаахгүй байх нь харилцаагаа бэхжүүлэхэд чухал нөлөөтэй. 

Хилэнцийн орд

Энэ долоо хоногт Хилэнцийнхний шууд оролцоо, тусламж шаардлагатай олон ажил, асуудал гарч болзошгүй. Гэхдээ хамтран ажиллаж, харилцаж буй хүмүүстээ хэт шахалт үзүүлэхээс зайлсхийгээрэй. Тэд нөхцөл байдлыг бүрэн ойлгохгүй, болж буй үйл явдлын учрыг сайн мэдэхгүй байгаа мэт санагдсан ч тэвчээртэй, уужуу хандах нь чухал.

Мөн санал зөрөлдөж, үзэл бодол нийлэхгүй байгаа хүмүүстэйгээ харилцахдаа илүү хүнлэг, хүлээцтэй байхыг хичээгээрэй. Одоохондоо та бүхэн нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй байгаа ч харилцан буулт хийж, асуудлыг шийдвэрлэх хүсэл эрмэлзэл гаргавал нөхцөл байдал богино хугацаанд сайнаар өөрчлөгдөх боломжтой.

Та бүхний гаргасан хичээл зүтгэл, зарцуулсан цаг хугацаа, хөдөлмөр огт талаар болоогүйг долоо хоногийн сүүлээр ойлгох болно. Өмнө нь эхлүүлсэн ажил, зорьсон зорилго тань үр дүнгээ өгч, сэтгэл ханамж авчрах бололтой.

Гэхдээ амжилт ололт, аз завшаан бүрээ бусдад дэлгэж, хуваалцах гэж яарах хэрэггүй. Таны амжилтад атаархах, эсвэл таны санаа, бүтээлийг өөрийн мэт ашиглахыг оролдох хүмүүс гарч болзошгүй.

Тиймээс төлөвлөгөө, шинэ санаа, ололт амжилтаа хэнд, хэр хэмжээнд хуваалцахаа сайтар бодож, өөрийн хөдөлмөрийн үр шимийг хамгаалахад анхаараарай. Тэвчээр, хүнлэг харилцаа, ухаалаг шийдвэр тань амжилтыг бататгах бол илүү даруу, болгоомжтой хандлага олсон амжилтаа хадгалж үлдэхэд тусална.

Матрын орд

Матрынхан эрч хүч, урам зоригоор дүүрэн байх төлөвтэй. Төлөвлөж байсан ажлуудаа бодит ажил хэрэг болгож, идэвхтэй хөдөлж эхлэхэд нэн тохиромжтой үе ирж байна. Ялангуяа гэр орон, ахуйн асуудалтай холбоотой тодорхой зорилго тавьсан бол эхлүүлсэн ажил бүр тань төсөөлснөөс ч илүү үр дүнд хүрч, сэтгэл ханамж авчрах бололтой.

Од гараг хувийн амьдралдаа ч үнэт цагаа дэмий үрэхгүй байхыг зөвлөж байна. Долоо хоногийн хоёрдугаар хагаст хэн нь таны жинхэнэ анд нөхөр, харин хэн нь зөвхөн таны итгэл, сайхан сэтгэлийг ашиглаж байсныг ойлгох боломж гарна.

Гэхдээ үүнд сэтгэлээр унах хэрэггүй. Таагүй харилцаагаа тасалснаар та амьдралдаа шинэ, илүү үнэ цэнтэй харилцаа бий болох орон зайг нээж өгнө. Ингэснээр таныг чин сэтгэлээсээ ойлгож, хүндэтгэдэг, шударга, хүн чанартай нэгэнтэй учрах боломж бүрдэх юм.

Хумхын орд

Энэ долоо хоногт үйл явдлуудын өрнөх хурд Хумхын ордныхны сэтгэлд төдийлөн нийцэхгүй бололтой. Гэвч та үйл явдлын явцыг өөрчлөх боломжгүйтэй адил эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэл санааг ч хянаж, удирдаж чадахгүй.

Хэрэв эргэн тойрон тань зөвхөн сөрөг хандлагатай хүмүүсээр дүүрсэн мэт санагдвал одоохондоо бусадтай харилцах, уулзахаас түр татгалзсан нь дээр. Та бүхэн бие даасан, өөртөө хангалттай хүмүүс учраас ганцаараа байсан ч уйдаж, цагийг дэмий өнгөрөөхгүй.

Долоо хоногийн сүүлээр од эрхсийн байрлал гэнэтийн урам зориг төрүүлж, бүтээлч сэтгэлгээг тань хүчтэй өдөөх төлөвтэй байна. Энэ боломжийг ашиглан уран бүтээл, сонирхдог зүйлдээ цаг гаргах нь таны хийж болох хамгийн зөв алхам байх болно.

Ингэснээр сэтгэл санаа тань бүрэн сэргэж, бодол санаа цэгцэрч, цаашдын амьдралаа ямар чиглэлд хөтлөх талаар сонирхолтой, шинэ санаанууд төрж магадгүй.

Загасны орд

Энэ долоо хоногийн эхээр өрнөх үйл явдлын учир шалтгаан, нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй байгаа бол түүнд яаран оролцохгүй байхыг зөвлөе. Аливаа асуудлаас түр хөндийрч, ажиглагчийн байр суурь баримтлах нь амаргүй байж болох ч хангалттай мэдээлэлгүйгээр шийдвэр гаргах нь алдаа гаргахад хүргэж болзошгүй.

Ингэснээр та зөвхөн өөртөө төдийгүй ойр дотнын хүмүүстээ ч шинэ асуудал, хүндрэл учруулж мэднэ. Тиймээс нөхцөл байдлыг сайтар ойлгож, бодит мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргахыг хичээгээрэй.

Долоо хоногийн сүүл рүү та бүхний өөртөө итгэх итгэл улам нэмэгдэх төлөвтэй байна. Таны сэтгэл татам байдал, хурц ухаан, оюуны өндөр чадамж бусдын анхаарлыг татаж, эргэн тойрныхондоо эерэг сэтгэгдэл төрүүлэх бололтой.

Энэ таатай үеийг аль болох үр бүтээлтэй ашиглаарай. Шинэ хайр дурлалын харилцаа эхлүүлэх, санал зөрөлдөж, буулт хийх дургүй байгаа хань ижлээ өөрийн үзэл бодолд итгүүлэн үнэмшүүлэх, эсвэл гэр бүлийн ахмад болон залуу үеийнхэнтэй харилцан ойлголцож, санал зөрөлдөөнөө шийдвэрлэхэд тохиромжтой цаг ирж байна.

Хамгийн гол нь өөртөө итгэх итгэл, ухаалаг харилцаа, бусдыг ойлгох чадвараа зөв ашиглах явдал юм. Ингэснээр та хувийн амьдрал, хайр дурлал, гэр бүлийн харилцаандаа эерэг өөрчлөлт авчирч, ойр дотнын хүмүүстэйгээ илүү халуун дулаан, эв найртай харилцаа тогтоох боломжтой болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ 9 минутын өмнө
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ БОЛОН ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУ… 57 минутын өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 8-10 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… Өчигдөр
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … Өчигдөр
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
ЦАХИМ ОРЧИНД ЗАЙНААС НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗОХИЦУУЛТ ТУСГАСАН ХУУЛ… 2026/11/20
МОНГОЛ УЛСЫН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД 2026/11/20
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 2026/11/20
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУДЫН ДАРГА НАРЫГ ОРОЛЦУУЛАН ОЙЛ… 2026/11/20
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/20
У.ХҮРЭЛСҮХ: УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО ОЛОХ ГЭСЭН БУЗАР САНААРХАЛД ЦЭГ ТАВ… 2026/11/19
ЭЗБХ: ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ… 2026/11/19
У.ХҮРЭЛСҮХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ 2026/11/19
ЭЗБХ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙ… 2026/11/19
ТӨВ, СЭЛЭНГЭ, ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРН… 2026/11/19
Ц.САНДАГ-ОЧИР РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХЫГ… 2026/11/18
ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛБАНКНЫ ДЭВШҮҮЛСЭН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛИЙ… 2026/11/18
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … Өчигдөр
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20