КОП17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нью-Йорк дахь төлөөлөгчийн газрын дарга, төлөвлөлтийн багийн ахлагч Ражеб Булхаруфаар ахлуулсан баг дөрөв дэх удаагаа Монгол Улсад ажиллаж байгаа юм.

Айлчлалын хүрээнд COP17-ыг зохион байгуулах Үндэсний хороо, БОУАӨЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хуралдаж, зохион байгуулалтын бэлэн байдал, салбар хоорондын уялдаа, хэрэгжилтийн явцыг хэлэлцэж байна.
Мөн оролцогчдын бүртгэл, дижитал дэд бүтэц, зочид буудал, тээвэр, логистик, аюулгүй байдал, виз, протокол, техник, үйлчилгээний бэлэн байдал зэрэг гол асуудлыг нарийвчлан авч үзнэ.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна