ХЭҮК: ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД ХҮҮХДЭЭ ҮЛ ХАЙХРАХ ХАНДЛАГА 57 ХУВЬТАЙ БАЙНА

Admin
Өчигдөр

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг ХЭҮК-оос өнөөдөр /2026.04.10/ танилцуулав. 

Тус илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагын холбогдох мэдээлэлд үндэслэн боловсруулж, зургаан бүлгийн хүрээнд 65 саналыг УИХ-д хүргүүлж байгаа аж. 

Илтгэлд дурдсан зарим зүйлийг онцолвол: 

  • Эрүүл мэндийн салбарын эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдэд тогтолцооны суурь асуудлыг цогц байдлаар тусгаагүйн улмаас бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн явцад үр дүнд бус үйл ажиллагаанд төвлөрсөн доголдол үүсэж, хариуцлага ба үр нөлөөний үнэлгээ сул, нотолгоонд суурилсан тайлагналт хангалтгүй байна.
  • Улс төрийн нөлөө, ашиг сонирхлын зөрчил нь Эрүүл мэндийн байгууллагын бие даасан засаглалын тогтолцоо бэхжихэд сөргөөр нөлөөлж байна. 
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан бүрдүүлсэн ч мэдээлэл, шинэчлэл хангалтгүй, ашиглалт, засвар үйлчилгээний мэдээлэл дутмаг байна. 
  • Мэдээллийг нээлттэй байлгах үүрэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн талаарх төрийн албан хаагчийн мэдлэг хангалтгүй, мэдээлэл авах хүсэлтийг үл хайхрах, болгоомжлох хэвшмэл хандлага амь бөхтэй оршсоор байна.
  • Судалгаанд хамрагдсан эрсдэл, дарамтад өртсөн хүний эрх хамгаалагчдын 86.3 хувь нь төрийн байгууллагаас дарамт ирдэг гэж хариулжээ.
  • Иргэд, олон нийтийн зүгээс хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны бие махбод, нэр төр, алдар хүндэд халдаж, гутаан доромжлохын зэрэгцээ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Энэ нь хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны талаарх олон нийтийн хандлага бүрэн төлөвшөөгүйг харуулж байна.
  • Түр хамгаалах байрны орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй, хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчид хүртээмжгүй байна.
  • Монгол Улсад 2025 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 9.2 жил, нас баралт 61.3 хувь, эрэгтэйчүүдийн амбулаторийн үйлчилгээний ашиглалт эмэгтэйчүүдээс 1.6 дахин бага, осол гэмтэл, амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдээс 5 дахин өндөр хэвээр байна. 2021 онд эрэгтэйчүүдийн нас баралт 7.3 болж огцом өссөн нь цар тахлын үеийн эрүүл мэндийн системийн ачаалал, эрсдэлтэй хөдөлмөр эрхлэлтийн үр дагавар эрэгтэйчүүдэд илүү хүчтэй нөлөөлснийг илтгэнэ.
  • ХЭҮК-ын хийсэн судалгаагаар эцэг эхчүүдийн дунд хүүхдээ “үл хайхрах” хандлага хамгийн өндөр буюу 57 хувьтай байна.
  • Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь хүний эрхийг хангах, хамгаалахад чиглэсэн чухал дэвшил болсон боловч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад халдашгүй, чөлөөтэй байх, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцах хандлагаас ангид байх, шударгаар шүүлгэх, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалт бүрэн хуульчлагдаагүй байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК 70 ЖИЛ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО 12 цагийн өмнө
МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТЭРГҮҮЛСЭН НАЙРАГЧ МӨНГӨН … 13 цагийн өмнө
ОЮУТОЛГОЙ ХХК-Д НОГДУУЛСАН ТӨЛБӨР ТӨЛӨХ АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 25-27 ХЭМ ДУЛААН 21 цагийн өмнө
БАРЫС ИХ ДУУЛГЫН ЭХНИЙ ӨДӨР ИЖ БҮРДЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/05/09
МИАТ-ЫН УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭР ЗОРЧИЖ ҮҮРЭГ НУУРЫН ҮЗЭСГЭЛЭ… 2026/05/09
БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БАГА ЗЭРГИЙН БОРОО О… 2026/05/09
МӨНХИЙН ДУЛАМЖАВ ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН БОЛОВ 2026/05/08
МАН ТАЛЦЛЫНХАА ХӨЛД ГАДААД ХАРИЛЦААГААРАА ТОГЛОХ УУ? 2026/05/08
С.АМАРСАЙХАН САЙД УХААРАХУЙ, УРЛАХУЙ-2 УРАН ЗУРАГ, ГАР УРЛАЛЫН БҮТЭЭЛИ… 2026/05/08
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ 4 ЖИЛ БАЙХААР ЗААС… 2026/05/08
ДУЛААНЫ ШУГАМД ЗАСВАР ХИЙЖ, ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУДЫН ХУВААРЬ /… 2026/05/08
УЛААНБААТАРТ 19-21 ХЭМ ДУЛААН 2026/05/08
МИАТ:ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ДАХИ… 2026/05/07
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ТӨВ ТАЛБАЙД 9-Н ХҮРТЭ… 2026/05/07
Ч.ИДЭРЖАВХЛАН: МИАТ КОМПАНИ ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТЫГ … 2026/05/07
МОНГОЛ ТУРКИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИ… 2026/05/07
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 2026/05/07
ТРАМП ИРАН ДАЙН ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ИЛҮҮ ХҮЧТ… 2026/05/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/05/07
Их Уншсан
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД БОДЛУУД ЖИГҮҮРТЭЙ БО… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ТӨЛӨВШСӨН ХҮЧ БА УХА… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТЭВЧЭЭР ЭЛБЭГ ДЭЛБЭ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД АЛТ МЭТ ЦЭЦЭГЛЭХ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ ГҮНЗГИЙ ЦЭЦЭГЛ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ - МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЧИМЭЭГҮЙ ЦЭЦЭГЛЭЛТ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НУУЦ ЗҮЙЛС ХҮЧ Б… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙН САЛХИ ЖИГҮҮ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХУВЬ … 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ТЭНЦВЭРИЙН НАРИЙ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- МАТРЫНХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХҮЧ БО… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ УТГА УЧРЫГ ОЛОХ … 2026/05/02
МАН ТАЛЦЛЫНХАА ХӨЛД ГАДААД ХАРИЛЦААГААРАА ТОГЛОХ УУ? 2026/05/08
МАНАЙ УЛСАД 82 ЖИЛИЙН ХУГАЦААНД 240 ГЕНЕРАЛ ТӨРЖЭЭ 2026/04/28
ТРАМП ИРАН ДАЙН ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ИЛҮҮ ХҮЧТ… 2026/05/07