Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр /2026.03.22/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2026 оны 3-р сарын 22-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр +4...-1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +6...+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +2...+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +2...+4 градус дулаан байна.
2026 оны 3-р сарын 23-наас 2026 оны 3-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар , 26-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна