Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той өчигдөр /2026.03.12/ хоёр талаас ажил хэргийн шугамаар тавьсан саналуудаа үргэлжлүүлэн хэлэлцжээ.

Хөрөнгө оруулагч талаас манай талд дахин шинэчилсэн хувилбараар санал тавьсан боловч Монголын талын шаардлагад хүрсэнгүй. Иймд ойрын үед саналаа илүү сайжруулж, манай тавьсан шаардлагад хүргэх талаар ахин тооцооллыг хийж танилцуулахаар тохиролцжээ.
Хэлэлцээрийг энэ сардаа багтаан үргэлжлүүлж дуусгахаар хоёр тал санал нэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна