С.АМАРСАЙХАН: СИСТЕМ НЭГДЭХГҮЙ БОЛ ШУДАРГА ЁС БҮРДЭХГҮЙ


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол төрийн оршин тогтохуйн үндэс болсон чухал салбар. Энэ салбарыг цогцоор нь харж, хууль хэрэгждэг, хууль ард иргэдээ хамгаалдаг, хууль хэрэгжүүлэгчээ ч хамгаалдаг, хүний эрхийг дээдэлсэн, шударга, ил тод нээлттэй тогтолцоотой байх учиртайг” онцлов.

С.Амарсайхан сайд харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагуудад дараах чиглэлээр үүрэг өглөө.

  • Цагдаагийн байгууллагад: Хар тамхи, мансууруулах бодисын хэрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийлүүлэлтийн сүлжээг илрүүлэх, таслан зогсоох, устгал хийх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Мөн сошиал орчин, аппликейшн, хэвлэл мэдээллийн сувгуудад хяналт тавьж, залуусыг хамгаалах арга хэмжээ авахыг чиглэл болголоо. Цагдаагийн алба хаагчид хар тамхитай холбоотой гэх хардлагыг ил тод шалгаж, буруутай бол хариуцлага тооцох, буруугүй бол нэр хүндийг хамгаалах хэрэгтэйг онцоллоо.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад: Ачаалал хэт төвлөрсөнөөс үйлчилгээ удааширч, иргэд бухимдаж байгааг шийдвэрлэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээний бүх төвд алба хаагч ажиллуулах, мэдээллийг өргөн түгээх үүрэг өгсөн. Мөн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх нэгжүүдийг 9 дүүрэгт хуваарилан байршуулах, хүний нөөц, төсвийг шийдэхийг чиглэл болгосон. Иргэдийн өргөдөл, гомдол болон төлбөртэй холбоотой мэдээллийг ил тод болгох, хорих ангиудад хүний эрхийн зөрчил, дарамт шахалт гаргахгүй байхыг онцгой анхааруулсан.
  • Хил хамгаалах байгууллагад: Боомтын хяналтыг чангатгах, зорчигч тээврийн шалгалтыг сайжруулах, хилийн заставуудад гарч болзошгүй сахилгын зөрчил, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүрэг өгсөн. Алслагдсан анги нэгжүүдэд дотоод хяналт, камерын хяналтыг сайжруулж, бэлгийн болон бусад төрлийн хүчирхийллээс сэргийлэхийг чиглэл болголоо. Мөн цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхааруулав..
  • Дотоодын цэрэгт: Дүрмийн бус харилцааг таслан зогсоох, алба хаагчдын орчин нөхцөлийг сайжруулах, зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байхыг онцолсон. Мөн гомдол, хүсэлт гаргах нээлттэй, нууцлалтай тогтолцоог бүрдүүлж, дарамт шахалтгүй орчин бий болгохыг чиглэл болгов.

Түүнчлэн салбарын бүх байгууллагад сахилга хариуцлага, ил тод байдал, хүний эрхийг эрхэмлэсэн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, дотоод хяналтыг чангатгах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК 70 ЖИЛ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО 11 цагийн өмнө
МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТЭРГҮҮЛСЭН НАЙРАГЧ МӨНГӨН … 12 цагийн өмнө
ОЮУТОЛГОЙ ХХК-Д НОГДУУЛСАН ТӨЛБӨР ТӨЛӨХ АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 25-27 ХЭМ ДУЛААН 20 цагийн өмнө
БАРЫС ИХ ДУУЛГЫН ЭХНИЙ ӨДӨР ИЖ БҮРДЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/05/09
МИАТ-ЫН УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭР ЗОРЧИЖ ҮҮРЭГ НУУРЫН ҮЗЭСГЭЛЭ… 2026/05/09
БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БАГА ЗЭРГИЙН БОРОО О… 2026/05/09
МӨНХИЙН ДУЛАМЖАВ ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН БОЛОВ 2026/05/08
МАН ТАЛЦЛЫНХАА ХӨЛД ГАДААД ХАРИЛЦААГААРАА ТОГЛОХ УУ? 2026/05/08
С.АМАРСАЙХАН САЙД УХААРАХУЙ, УРЛАХУЙ-2 УРАН ЗУРАГ, ГАР УРЛАЛЫН БҮТЭЭЛИ… 2026/05/08
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ 4 ЖИЛ БАЙХААР ЗААС… 2026/05/08
ДУЛААНЫ ШУГАМД ЗАСВАР ХИЙЖ, ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУДЫН ХУВААРЬ /… 2026/05/08
УЛААНБААТАРТ 19-21 ХЭМ ДУЛААН 2026/05/08
МИАТ:ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ДАХИ… 2026/05/07
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ТӨВ ТАЛБАЙД 9-Н ХҮРТЭ… 2026/05/07
Ч.ИДЭРЖАВХЛАН: МИАТ КОМПАНИ ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТЫГ … 2026/05/07
МОНГОЛ ТУРКИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИ… 2026/05/07
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 2026/05/07
ТРАМП ИРАН ДАЙН ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ИЛҮҮ ХҮЧТ… 2026/05/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/05/07
Их Уншсан
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД БОДЛУУД ЖИГҮҮРТЭЙ БО… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ТӨЛӨВШСӨН ХҮЧ БА УХА… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТЭВЧЭЭР ЭЛБЭГ ДЭЛБЭ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД АЛТ МЭТ ЦЭЦЭГЛЭХ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ ГҮНЗГИЙ ЦЭЦЭГЛ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ - МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЧИМЭЭГҮЙ ЦЭЦЭГЛЭЛТ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НУУЦ ЗҮЙЛС ХҮЧ Б… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙН САЛХИ ЖИГҮҮ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХУВЬ … 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ТЭНЦВЭРИЙН НАРИЙ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- МАТРЫНХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХҮЧ БО… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ УТГА УЧРЫГ ОЛОХ … 2026/05/02
МАН ТАЛЦЛЫНХАА ХӨЛД ГАДААД ХАРИЛЦААГААРАА ТОГЛОХ УУ? 2026/05/08
МАНАЙ УЛСАД 82 ЖИЛИЙН ХУГАЦААНД 240 ГЕНЕРАЛ ТӨРЖЭЭ 2026/04/28
ТРАМП ИРАН ДАЙН ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ИЛҮҮ ХҮЧТ… 2026/05/07