Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМЧЭЭР ОРОЛЦЖЭЭ


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Увс аймагт 2026 оны гуравдугаар сарын 9-нд ажиллах үеэрээ элэг тайрах хагалгаанд зөвлөх эмчээр оролцжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа бичсэн байна. 

Ж.Чинбүрэн "Увс аймагт томилолтоор ажиллахдаа элэгний хавдартай иргэний элэгний гуравны нэгийг тайрах мэс засал хийлээ. Ингэхдээ Глиссон аргаар хавдрыг бүрэн авах анатомийн тайралт заасан юм. Глиссоны аргын гол давуу тал нь

  • Цус алдалт бага
  • Мэс заслын хугацаа богино
  • Хавдрыг анатомийн дагуу яг таг авах боломжтой
  • Эмнэлэгт хэвтэх хугацаа бага байдгаараа онцлогтой байдаг.

Гурван өдрийн өмнө ийм хагалгааны аргаар элэгнийхээ гуравны нэгийг тайруулсан эмчлүүлэгчийн маань бие сайжирч, маргааш энгийн тасагт шилжихээр байгааг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс ярьж дуулгалаа, сайхан байна.

Хавдар судлалын үндэсний төвд залуухан эмч байхдаа Нарантуул захаас оёдлын утас авч спиртэнд гурав хонуулаад хагалгаагаа оёдог байсан үе надад байлаа. Харин өнөөдөр Монгол орон даяар элэгний хавдрыг бүх төрлийн аргаар (элэг тайрах, түлэх, бай эмчилгээ, хими эмчилгээ ) эмчилдэг байх хөгжил эрчимтэй явагдаж байна. Маш олон шавь нар маань аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд мэргэшиж, манлайлан ажиллаж буйтай таарлаа. Та нартаа амжилт хүсье. Мэс заслын эмч хүн мэс заслын өрөөндөө хүн эмчлэхээр хутга барихдаа юунд ч эргэлздэггүй шиг та нарын маань хүсэл эрмэлзлэл, мэдлэг чадвар, тууштай байдал маш олон хүнийг аварч элэг бүтэн амьдралыг авч үлдэнэ гэдэгт багш нь эргэлзэхгүй байна, амжилт хүсье.

Элэгний хавдар бол шалтгаан нь маш тодорхой цөөхөн хавдрын нэг. В,С,Д вирусгүй л бол та элэгний хавдраар өвдөхгүй. Тийм учраас вирустэй эсэхээ заавал шалгуул, шинжилгээ өг. Таны цагийг үрэхгүй, хялбар, түгээмэл хийдэг шинжилгээ. Гагцхүү өөрийн эрүүл мэнддээ та хариуцлагатай ханд. Архины хэрэглээгээ хяна, элэгний өөхлөлтийг эмчил, хэвийн жинтэй бай. Ингэхэд л та элэгний хавдраар өвдөхгүй юм.

Та бүхэндээ эрүүл энх, элэг бүтэн амьдралыг ерөөе." гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДС… 2 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ӨДӨРТӨӨ ДУЛААН БАЙНА 2 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХТЭЙГ ОНЦЛОВ 16 цагийн өмнө
ӨМГӨӨЛЬЕ-ХАМГААЛЪЯ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ОРОН ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ 16 цагийн өмнө
ӨӨРТӨӨ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОСОН, АЖИЛГҮЙ ХҮНД ЦАЛИН ОЛГОЖ ЗАВШСАН ХЭР… 18 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 3 Х… Өчигдөр
ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ХОЛИМОГ БАГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
ХҮЧТЭЙ САЛХИ, ШОРООН БОЛОН ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/04/19
МОНГОЛЫН БАГ АЗИ ТИВИЙН АВАРГАД ТЭРГҮҮЛЛЭЭ 2026/04/18
УНАЛТ ТАТАЛТЫН ЭМИЙН ХҮРТЭЭМЖИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ… 2026/04/18
UB FOOD FESTIVAL ӨДӨРЛӨГИЙГ НЯМ ГАРАГТ ТҮР ЗОГСООВ 2026/04/18
ЗАЙСАН, НҮХТИЙН АМАНД ОРШИН СУУГЧД 125 ИРГЭНИЙ ГАЗАР ЭЗЭМШИХ АСУУДЛЫГ … 2026/04/18
С.АМАРСАЙХАН: ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧДИЙН ӨМНӨ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭ… 2026/04/18
ЦЭЦ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУ… 2026/04/18
НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ХҮЧТЭЙ ШОРООН ШУУРГА ШУУРНА 2026/04/18
ЕВРО-5 СТАНДАРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО 2026/04/17
ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГО… 2026/04/17
Л.ЭНХРИЙЛЭН АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО 2026/04/17
П.БАТБААТАРЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОВ 2026/04/17
Их Уншсан
НҮБ-ЫН ОРМУЗЫН ХООЛОЙН ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ СУЛАРЧ, ТРАМП ИРАНЫГ НЭГ … 2026/04/07
М.МӨНХ-ОРГИЛ, Б.БОЛД, Э.ГҮНДАЛАЙ НАР УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДАД ТҮРҮҮЛЛ… 2026/04/07
МОНГОЛЫН БАГ АЗИ ТИВИЙН АВАРГАД ТЭРГҮҮЛЛЭЭ 2026/04/18
Д.ТОГТОХСҮРЭНГЭЭС ХАХУУЛИЙН 250 САЯ ТӨГРӨГИЙГ ХУРААН АВЧ, 1.8 ТЭРБУМЫН… 2026/04/14
МАЗААЛАЙ БААВГАЙД САНСРЫН ДОХИОЛОЛ БҮХИЙ ХҮЗҮҮВЧ ЗҮҮЛЭЭ 2026/04/15
ДАРХАН-УУЛ АЙМАГТ ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ … 2026/04/08
ХОЛИМОГ БАГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
ДЭМБ-Д АХЛАХ ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙСАН Д.БАЯРСАЙХАНТАЙ ЭМДЕГ ХАМТРАН АЖ… 2026/04/10
COP17 БАГА ХУРЛЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ ТОДОРХОЙЛО… 2026/04/14
Х.НЯМБААТАР: ҮХРИЙН МАХНЫ ҮНИЙГ 3000, ХОНИНЫХЫГ 2000 ТӨГРӨГӨӨР НЭМСЭН 2026/04/09
КОП17 БАГА ХУРАЛД ИРЭХ ОЛОН УЛСЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД, ОРОЛЦОГЧ ТАЛУУДА… 2026/04/14
Б.НАСАНТОГТОХОД ХОЛБОГДОХ ХЭРЭГТ 7.5 ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ 17 ҮЛ ХӨДЛӨХ … 2026/04/08
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ ДААТГУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭ… 2026/04/09
С.АМАРСАЙХАН: СИСТЕМ НЭГДЭХГҮЙ БОЛ ШУДАРГА ЁС БҮРДЭХГҮЙ 2026/04/17
ХЭҮК: ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД ХҮҮХДЭЭ ҮЛ ХАЙХРАХ ХАНДЛАГА 57 ХУВЬТАЙ БАЙНА 2026/04/10