Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ БАЙНА


ИЗНН-ын дарга Б.Батбаатар тэргүүтэй тус намынхан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Намын дарга Б.Батбаатарын хийсэн мэдээллээс зарим зүйлийг онцолвол:

-2016 онд миний бие ИЗНН-д элсэж, УИХ-ын 70 дугаар тойрог дээр тухайн үед нэр дэвшиж өрсөлдөж байсан. Энэ намын гишүүн болоод 10 жил болж байна. 2023 оны есдүгээр сарын 9-ний өдөр хуралдсан намын Их хурлаар даргаар сонгогдсон. 2023 оны 10 дугаар сарын 13-нд Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас намын даргаар бүртгэж авсан шийдвэр гаргасан. Дээд шүүхийн вэб сайтад намын бүртгэл дотор Батын Батбаатар намын дарга гэсэн бүртгэл байгаа.

-Р.Батболд, Д.Бат-Эрдэнэ, М.Амартунгалаг, С.Батбаатар нарын гишүүд, иргэд зохион байгуулж, гуравдугаар сарын 9-ний өдөр намын Онц их хурлыг хийсэн гэдэг мэдээллийг мэдээллийн хэрэгслээр авсан. Тэрхүү явуулж байгаа дүрмийн бус, хууль бус ажиллагаанд нь манай намын дэд дарга нар, дүүргийн намын дарга нар очиж, “Хууль бус энэ үйл ажиллагаагаа бүү явуул, зогсоох хэрэгтэй. Энгийн гишүүдийг төөрөгдөлд оруулж, ийм зүйл хийх нь буруу” гэдгийг хэлэх гэсэн. Хамгаалалтын алба гаргаад хүмүүсийг оруулж зөв байр суурийг илэрхийлэх боломжийг олгоогүй. Намын дүрэмд Онц их хурал гэж байхгүй.

-Улсын дээд шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 23-ны 10 дугаар тогтоол 2 дугаар сард албажсан. 3 дугаар сарын 2-нд ИЗНН энэхүү тогтоолыг гардаж авсан. Гардаж авснаас хойш Дээд шүүхийн тогтоолд заасан 3 үндэслэлийг засаж, тодруулж, зохих шатны хурлын шийдвэрээр гаргаж, бүртгүүлснээр намын дүрэм эцэслэн бүртгэгдэнэ гэж үзэж байгаа.

-Дээд шүүх ямар нэг байдлаар ИЗНН-ын дүрэм хүчингүй гэж тогтоолдоо дурдаагүй. Дээд шүүхэд бүртгэгдэх хүртэл одоогийн дүрэм үйлчилсээр байгаа.

-2027 оны сонгуульд ИЗНН улс төрийн бусад хүчин, улс төр бизнесийн бүлэглэлийн захиалж байгаа хүнийг намынхаа нэр дээрээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ зүйлийг хэлж эхэлснээс хойш ИЗНН дотор энэ асуудлууд явж эхэлсэн. ИЗНН-ыг бусдын хүүхэлдэйгээр орлуулж, төрийн сонгуульд оролцох улс төрийн ашиг сонирхол байгаа. Гэхдээ энэ нь зүй ёсны буюу улс төрийн зөв тэмцэл, зөв ур чадвар, улс төрийн ур ухаан заасан ажил биш. Хөрөнгө санхүү зарсан, хууль бус, дүрмийн бус, ичих булчирхайгүй хүмүүсийн үйл ажиллагаа болж хувирсан. Энэхүү үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаа хүмүүс нь тодорхой албан тушаал нэхэж байсан. Нэхэж байгаа албан тушаал, илүү дутуу зүйлүүд дээрээ мөнгө олох гэсэн юм аа гэсэн ганцхан шаардлага тавьж байсан.

-ИЗНН-д Тэргүүн дэд дарга С.Батбаатар гэдэг хүн байхгүй.

-Надаас тодорхой албан тушаал нэхсэн С.Батбаатар гэдэг нөхөр төрийн албанд нэг секунд ажиллаж үзээгүй, хуульч гэж өөрийгөө нэрлэдэг, Хуульчдын холбооноос хуульч биш гэсэн тодруулга ирсэн.  Яамны газрын даргын албан тушаал нэхсэн. Газрын дарга тодорхой статустай, шалгалт өгөх ёстой. Дээрээс нь яамны газрын дарга, төрийн жинхэнэ албан хаагчийг би халж чадахгүй ээ, халдаг эрх мэдэл нь Төрийн нарийн бичгийн даргад байдаг. Хууль зөрчөөд халлаа гэхэд тэр хүн шүүхэд өгөөд ажилгүй байсан цалин хөлсөө нэхнэ гэсэн. Чи тэнд очиж яах гэж юм бэ гэсэн чинь хөдөө уул уурхай дээр байгаа хэдэн компанийг шалгаад хаачихъя, мөнгө олоод ирье гэсэн. 

-ИЗНН 2025 оны гишүүдийн татварын орлого 180 сая, намын санхүүжилт 450 гаруй сая төгрөг орсон. Улс төрийн намын тухай хуулиар намын санхүүгийн асуудалд намын дарга орохыг эрс хориглодог. Тэгэхээр намын зардлын асуудалд Ерөнхий нарийн бичгийн дарга болон санхүүч хариулах нь зүйтэй. Би намын даргын хувьд энэ дээр хариулт өгдөггүй. Яагаад вэ гэхээр намын зардлыг мэдэж гаргадаг хүн нь намын дарга огт биш, хуулиар ингэж үүрэгжүүлсэн байдаг.

-52 хоногийн дотор 2 тэрбум төгрөгөөр зугаалжээ гэсэн байсан. Логикоор бодоход ийм мөнгө ийм хугацаанд зарах боломжгүй. Яамны аудитыг үүнийг шалгаж хяна гэсэн байгаа. Яамны өдөр тутмын гүйлгээ, санхүү хараад үзээд сууж байдаг сайд гэж миний мэдэхээр байхгүй. Салбарын сайд бол ерөнхий төлөвлөгөөг нь баталж өгөхөөс биш, нарийн ширийн гүйлгээ рүү нь ордоггүй. Үүнтэй холбоотой маш олон худал мэдээлэл гарсан. АТГ энэ асуудлыг шалгаад дууссаны дараа хариу нь гарах байх. Хуулийн байгууллага шалгаж байгаа зүйл дээр би юм яриад яах вэ гээд хариуг нь хүлээж байгаа.

-Р.Батболдыг 2010 оны үед надтай хүн танилцуулж байсан. Тэр үед би Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар ажиллаж байсан. Үүрийн дарга болгосон, жил хагас болоод алга болсон. Сая 2023 онд Чингэлтэй дүүргийн намын даргын компани дээр цэвэрлэх байгууламж дээр барилга барьж байгаа, тэнд талбайн инженер гээд ажиллаж байсан. Тэгээд эргэж уулзаад ингээд намын үйл ажиллагаанд оролцоод явъя гэсэн. 2023 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хурлаар Р.Батболд намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Намаас УИХ-д нэр дэвших үед жагсаалтын 3-т орсон. Энэ асуудлыг С.Батбаатар нь эсэргүүцэж, АТГ-т шалгуулна, намын хяналтын хороонд өгнө гээд баахан явсан. УИХ-д гишүүн болно гэдэг эрхэмлэн явах ёс зүйтэй, тодорхой зүйлээс ангид байх шаардлагатай. УИХ-ын кнопоо юунд хэрэглэж байна вэ гэдгээс нь л улс төрийн асуудал үүснэ ш дээ. Аваад л сонгуульд орчихсон. Сонгуулийн үеэр намын санхүүжилт, үйл ажиллагаанд нэмэр болоогүй ийм л нөхөр. Нэгэнт эхэлчихсэн сонгууль учраас үг хэлэх арга байгаагүй. Өнөөдрийг хүртэл тодорхой хуулийн төсөл санаачлаагүй. 2024 оны 7 дугаар сард тангараг өргөснөөс хойш зүгээр санхүүжилтийн хувьд хандивласан дүнг нь хэлвэл 5 сая төгрөг хандивласан. Сонгуульд нэг ч төгрөг зараагүй.

-ИЗНН-ын гишүүд сонгуульд мөнгө зарж гишүүн болоогүй ш дээ. М.Нарантуяа- Нара гишүүн 120.5 сая төгрөгийн хандив өргөсөн. Сонгуулийн хуулиар энэ нь зөвшөөрөгддөг. Нөгөө гишүүд нь ИЗНН-ын энэ үзэл санааг 26 жилийн турш тээж явсан гишүүдийн бий болгосон суурь, тухайн сонгуулийн зөв менежмент энэ бүх зүйл дээр үндэслэж гишүүн болсон хүмүүс.

-ИЗНН засагт хамтарснаар миний ах, дүү нараас нэг ч хүн албан тушаалд очоогүй шүү.

-Манай намын гишүүд улс төрийн хувьд голын нөгөө эрэг дээр, захиалагчийнхаа талд орлоо. Захиалагчийнхаа хамт зам мөрөө бодсон нь дээр гэж зөвлөх байна.     


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.229
2026/03/11
0
0
Одоогийн нийгэмд шударга ёс үгүй болсондоо,үнэнг хэлсэн ни өстөн болсон цаг үе болмой
Хариулах
Шинэ мэдээ
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДС… 1 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ӨДӨРТӨӨ ДУЛААН БАЙНА 1 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХТЭЙГ ОНЦЛОВ 15 цагийн өмнө
ӨМГӨӨЛЬЕ-ХАМГААЛЪЯ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ОРОН ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ 15 цагийн өмнө
ӨӨРТӨӨ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОСОН, АЖИЛГҮЙ ХҮНД ЦАЛИН ОЛГОЖ ЗАВШСАН ХЭР… 17 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 3 Х… 23 цагийн өмнө
ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ХОЛИМОГ БАГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
ХҮЧТЭЙ САЛХИ, ШОРООН БОЛОН ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/04/19
МОНГОЛЫН БАГ АЗИ ТИВИЙН АВАРГАД ТЭРГҮҮЛЛЭЭ 2026/04/18
УНАЛТ ТАТАЛТЫН ЭМИЙН ХҮРТЭЭМЖИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ… 2026/04/18
UB FOOD FESTIVAL ӨДӨРЛӨГИЙГ НЯМ ГАРАГТ ТҮР ЗОГСООВ 2026/04/18
ЗАЙСАН, НҮХТИЙН АМАНД ОРШИН СУУГЧД 125 ИРГЭНИЙ ГАЗАР ЭЗЭМШИХ АСУУДЛЫГ … 2026/04/18
С.АМАРСАЙХАН: ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧДИЙН ӨМНӨ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭ… 2026/04/18
ЦЭЦ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУ… 2026/04/18
НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ХҮЧТЭЙ ШОРООН ШУУРГА ШУУРНА 2026/04/18
ЕВРО-5 СТАНДАРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО 2026/04/17
ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГО… 2026/04/17
Л.ЭНХРИЙЛЭН АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО 2026/04/17
П.БАТБААТАРЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОВ 2026/04/17
Их Уншсан
НҮБ-ЫН ОРМУЗЫН ХООЛОЙН ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ СУЛАРЧ, ТРАМП ИРАНЫГ НЭГ … 2026/04/07
М.МӨНХ-ОРГИЛ, Б.БОЛД, Э.ГҮНДАЛАЙ НАР УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДАД ТҮРҮҮЛЛ… 2026/04/07
МОНГОЛЫН БАГ АЗИ ТИВИЙН АВАРГАД ТЭРГҮҮЛЛЭЭ 2026/04/18
Д.ТОГТОХСҮРЭНГЭЭС ХАХУУЛИЙН 250 САЯ ТӨГРӨГИЙГ ХУРААН АВЧ, 1.8 ТЭРБУМЫН… 2026/04/14
МАЗААЛАЙ БААВГАЙД САНСРЫН ДОХИОЛОЛ БҮХИЙ ХҮЗҮҮВЧ ЗҮҮЛЭЭ 2026/04/15
ДАРХАН-УУЛ АЙМАГТ ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ … 2026/04/08
ХОЛИМОГ БАГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
ДЭМБ-Д АХЛАХ ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙСАН Д.БАЯРСАЙХАНТАЙ ЭМДЕГ ХАМТРАН АЖ… 2026/04/10
COP17 БАГА ХУРЛЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ ТОДОРХОЙЛО… 2026/04/14
КОП17 БАГА ХУРАЛД ИРЭХ ОЛОН УЛСЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД, ОРОЛЦОГЧ ТАЛУУДА… 2026/04/14
Б.НАСАНТОГТОХОД ХОЛБОГДОХ ХЭРЭГТ 7.5 ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ 17 ҮЛ ХӨДЛӨХ … 2026/04/08
Х.НЯМБААТАР: ҮХРИЙН МАХНЫ ҮНИЙГ 3000, ХОНИНЫХЫГ 2000 ТӨГРӨГӨӨР НЭМСЭН 2026/04/09
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ ДААТГУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭ… 2026/04/09
ХЭҮК: ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД ХҮҮХДЭЭ ҮЛ ХАЙХРАХ ХАНДЛАГА 57 ХУВЬТАЙ БАЙНА 2026/04/10
С.АМАРСАЙХАН: СИСТЕМ НЭГДЭХГҮЙ БОЛ ШУДАРГА ЁС БҮРДЭХГҮЙ 2026/04/17