Ази тивийн аварга, Өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Ж.Анударь эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Душанбегийн Их дуулгад түрүүллээ.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Нидерланд улсын тамирчин Амбер Герселжийг унаж шидэх мэхээр үндсэн цагт юүко үнэлгээгээр ялж, аваргын алтан медаль хүртсэн юм.
Ж.Анударь 2025 онд мөн Душанбе Их дуулгад түрүүлсэн бөгөөд ийнхүү Их дуулгын хошой аварга боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна