Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмын талаар өнөөдөр /2026.3.20/ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээлэл хийв.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан “Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцыг энэ журам гарснаар түрээслээд өмчлөх хэлбэрээр айлууд орж, түрээслэх, түрээслээд өмчлөх, мөн газраа байраар солих боломж бүрдэж байгаа аж.
Түрээсийн орон сууцны үнэ 1 м.кв нь 11000–15000 төгрөг байхаар зохицуулжээ.
Квотын хэмжээг тогтоохдоо нийгмийн бодит хэрэгцээ болон өмнөх жилүүдийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бодит судалгаан дээр үндэслэн тодорхойлсон. Зорилтот бүлгийн 8 ангилал квот байсныг 9 ангилал болгож, ангилал тус бүрийн квотыг шинэчилжээ. Тухайлбал, төрийн үйлчилгээний албан хаагч буюу эмч, багш нарын хамрагдах квот 20 хувь, ахмад настны ангиллын квотыг 15 хувь байсныг 18 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангиллын квотыг 5 хувь байсныг 10 хувь болгож, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна