БУЛГАН ГОЛ ДЭЭР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ЗЭРЭГ АЖИЛ ХИЙСЭН 3 ИРГЭН УСНЫ ЭЛЧ БОЛОВ

Admin
9 цагийн өмнө

Дэлхийн усны өдрийг угтан “Ус ба тэгш эрх” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр /2026.03.19/ зохион байгууллаа. Арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-тай хамтран зохион байгуулж, төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, судлаачдын төлөөлөл өргөнөөр оролцов.

Хэлэлцүүлэг нь Монгол Улсын усны нөөцийн жигд хуваарилалтыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон менежментийг хэрэгжүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлогын хэрэгжилтийг олон нийтэд таниулахад чиглэсэн байна. Мөн ус ашиглалтын тэгш бус байдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах хандлагыг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулжээ.

Арга хэмжээний нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Беате Дастел, Улсын Их Хурлын гишүүн, Усны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаясгалан нар оролцож, усны салбарын бодлого, эрх зүйн орчны талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын усны нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн салбарын бодлого, боловсролын байгууллагын усны хүртээмж, олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийг танилцууллаа. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, “The Nature Conservancу” байгууллагаас хэрэгжүүлж буй ус хамгааллын санаачилгуудыг онцолсон юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас 2025 оны нийт ашигласан усны хэмжээг 682 сая м3 болсныг зарлаж, цэвэрлэсэн хаягдал усны хэмжээ 252 сая м3 болсныг албан ёсоор мэдэгдлээ. Мөн Усны нөөц ашигласны төлбөр 86 тэрбум, ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч орлогын хэмжээ нэмэгдсэнийг зарлалаа. 2025 он Усны элч Голомт банк, MCS coca cola компаниуд усны талаар хийсэн сайн туршлагуудаа танилцуулав.

Мөн шинээр Булган гол дээр өөрийн хөрөнгөөр хөв цөөрөм байгуулсан, Хар ус нуурыг сайн дураараа өдөр бүр цэвэрлэдэг, Эгийн голын цэвэрлэх ажиллагааг зохион байгуулсан 3 иргэнг Усны элчээр тодруулж, сайн үйлсийг олонд түгээлээ. Үйлдвэрүүдээс Монос хүнс компани Усны элчээр тодорч, 30 мянган шоо.м-ээс доошгүй усан байгуулах үүрэг амлалт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаягалан Усны тухай хуулийг боловсруулах, ажлын хэсгийн ахлагчийн хувиар Монгол Улсын усны элч Төрийн Түшээгээр тодорч, Усны чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллахаа илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАЛТ ЗЭВСГИЙН ТАЛААР ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БА… 38 минутын өмнө
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА 1 цагийн өмнө
Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭНД ЯРУУ НАЙРГИЙН ГАР БИЧМЭЛ, УРАН ЗУРАГ, ЭД ӨЛ… 7 цагийн өмнө
МОНГОЛДОО ОНОШЛОГДОЖ, ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ҮЕД БНСУ-Д ХӨНГӨЛӨЛТТ… 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ АЯНЫ ХҮРЭЭНД ХҮҮХЭД, ЗАЛУУС, ИРГЭДЭД САНХҮҮГЭ… 7 цагийн өмнө
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОНХИЛОХ ХАВДРЫН 4-Т ОРЖ БУЙ ХӨХНИЙ ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР С… 7 цагийн өмнө
ГАДААД УЛСАД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛЛУУЛНА ГЭЖ ХУУРЧ, ХҮН ХУДАЛДААЛСАН ЭТГ… 8 цагийн өмнө
БУЛГАН ГОЛ ДЭЭР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ЗЭРЭГ АЖИЛ ХИЙС… 9 цагийн өмнө
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГ… 10 цагийн өмнө
ХХҮЕГ: АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ АРХИДАН СОГТУУРСАН АЛБАН ХААГЧДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨ… 23 цагийн өмнө
ХАЯЖ, ҮРЭГДҮҮЛСЭН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ДАХИН АВАХ ШАТ ДАМ… Өчигдөр
АВТО ЗАСВАРЫН ГАЗРУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА Өчигдөр
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ЦАЛИН ХӨЛСӨӨ 30-ААС ДЭЭШ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХИЙ… Өчигдөр
ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ЛУЙВАР, ЗАЛИЛАНГ ТАСЛАН ЗОГСООХ ХУУЛИЙН ТӨСӨЛД ИРГ… Өчигдөр
СҮРЬЕЭГЭЭР ӨВЧИЛСӨН ИРГЭДЭД ТӨРӨӨС ҮЗҮҮЛДЭГ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ Өчигдөр
АНУ-ЫН В1/В2 АНГИЛЛЫН ВИЗИЙН ШААРДЛАГА ХАНГАЖ БУЙ ИРГЭД 15 МЯНГАН ДОЛЛ… Өчигдөр
Р.ЧОЙНОМЫН НЭРЭМЖИТ “ЗАЛУУ НАС” АНХНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ Өчигдөр
НЕФТИЙН 150 МЯНГАН ШОО.МЕТР БАГТААМЖТАЙ АГУУЛАХ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛА… Өчигдөр
ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДЭВСГЭР БОЛОН ОРЧНЫ ГАЗРЫГ ӨМЧЛӨГЧИД ДУНДАА ХЯЗ… Өчигдөр
УЛАМЖЛАЛТ ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ЭКСПОРТОД ГАРГАНА Өчигдөр
Их Уншсан
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ 2026/03/14
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 2026/03/11
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 2026/03/15
ТРАМП АНУ ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧИЙГ СОНГОХОД ОРОЛЦОХ ЁСТОЙ ГЭЖ МЭДЭГДЭВ 2026/03/06
БАЯН-ӨЛГИЙД 1700 ГАРУЙ ЭМЧ, АЖИЛТАН 120 ГАРУЙ МЯНГАН ХҮНД ЭРҮҮЛ МЭНДИЙ… 2026/03/06
УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД ЗАВХАН АЙМГИЙН ТҮДЭВТЭЙ СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙН Б… 2026/03/07
​МИАТ-ЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ МОНГОЛ ИРГЭДЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХААР ДУ… 2026/03/10
Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМ… 2026/03/13
АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН ЖАГСААЛТ ГАР… 2026/03/10
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИ… 2026/03/14