ХИЛИЙН ЗУРВАСТ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ОЛГОСОН 66 ГА ГАЗРЫГ ТӨРИЙН МЭДЭЛД БУЦААН АВЛАА

Admin
2 цагийн өмнө

Хилийн зурваст 66 га газрыг хувийн компанид хууль зөрчин олгосон байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сар орчмын өмнө олон нийтэд мэдээлсэн.   

Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Монгол Улсын хилийн тухай хуулийг зөрчсөн тул “Газар ашиглах эрх олгох тухай” Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн А/618 дугаар тушаалыг Засгийн газар хүчингүй болгожээ. 

Экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай "Засгийн газрын 2025 оны 197 дугаар тогтоолын 5-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/03 тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор "Смарт Эко Транс" ХХК-тай байгуулсан үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ болон хилийн Гашуунсухайт боомтод тус компанид олгосон газар ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болгох санал боловсруулж, хуралдаанаар шийдвэрлүүлэхийг даалгасан юм.

Гашуунсухайт боомтод олгосон 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК 2022-2025 он хүртэлх хугацаанд гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүйгээр ашигласан бөгөөд Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгч Засгийн газар солигдож байх хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 13-нд шийдвэр гаргаж, газар ашиглах эрх олгосон шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болгожээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧИЙГ ХӨНӨӨНӨ ГЭЖ ИЗРАИЛ МЭДЭГДЭВ 1 цагийн өмнө
ХИЛИЙН ЗУРВАСТ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ОЛГОСОН 66 ГА ГАЗРЫГ ТӨРИЙН МЭДЭЛД БУЦААН … 2 цагийн өмнө
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЭХ, НЭМЖ ЭЗЭМШҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙН ТӨС… 2 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН МЭДЭЭЛЭЛ 574-ӨӨС 202 БОЛОН БАГАСАЖ, АЛБАНЫ НУУЦ ГЭЖ ҮГҮЙ… 2 цагийн өмнө
БАЯНХОНГОР АЙМАГТ ДУНДАЖ НАСЛАЛТ ӨСӨЖ, 72.32 БОЛЖЭЭ 5 цагийн өмнө
COP17 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО 6 цагийн өмнө
SENZU-ГИЙН НЭГДСЭН PASSION UA ӨМСГӨЛДӨӨ ТАВАН УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ ОРУ… 7 цагийн өмнө
COP17 НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРОО VII ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ 7 цагийн өмнө
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 9 цагийн өмнө
ӨВӨРХАНГАЙД 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 300 ОРТОЙ ЖИШИГ НЭГ… 22 цагийн өмнө
ДӨРВӨН БАНКНЫ НОГДОЛ АШИГ НИЙТ ХУВААРИЛАХ НОГДОЛ АШГИЙН ТАЛААС ИЛҮҮГ Э… Өчигдөр
АВТОБУСНЫ 11 ЧИГЛЭЛИЙН НЭРШЛИЙН ЭХНИЙ ҮСГИЙГ ГУРАВДУГААР САРЫН 9-НЫ ӨД… Өчигдөр
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… Өчигдөр
Г.ДАМДИННЯМ ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН САЙД НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛ… Өчигдөр
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ, АМЬТАН УРГАМЛЫН ӨДӨР Өчигдөр
ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ–ЯПОНЫ БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ … Өчигдөр
МИАТ ХОНКОНГ ЧИГЛЭЛД ХҮҮХДИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛАЖЭЭ Өчигдөр
ТРАМПАД КОНГРЕССЫН ГИШҮҮД ИРАНЫ ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООХ ШАХАЛТ … Өчигдөр
АРХАНГАЙД ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТ 2 ДАХИН БУУРСАН, ХОДООДНЫ ХО… Өчигдөр
АРВАН ЦАГААН БУЯН, ДОЛООН ГИШҮҮНТ СЭТГЭЛЭЭ АРИУСГАХ ЁСОНД ЮУ БАГТДАГ В… Өчигдөр