ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЭХ, НЭМЖ ЭЗЭМШҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ ТАНИЛЦУУЛНА

Admin
2 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 12 тэрбум хувьцааны

·      8.8 тэрбум буюу 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК,

·      Долоон сая буюу 0.06 хувийг 488 үндэсний аж ахуйн нэгж,

·      3.2 тэрбум буюу 26.4 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн тус тус эзэмшиж байна.

Хувьцаа өвлөх эрхийн зохицуулалт, буцаан эзэмших боломжийг нэг удаа сэргээн олгох эсэх, 2024 оноос хойш төрсөн 124 мянган иргэний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцуулгадаа дурдлаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 онд хуваарилсан ногдол ашиг олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллах, мөн 2025 оны ногдол ашгийг улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрт, тухайлбал Дулааны цахилгаан станц барих төсөлд хөрөнгө оруулах чиглэлээр иргэдээс санал авах асуудлыг зохион байгуулах эсэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хувьцаа өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулаыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод даалгалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧИЙГ ХӨНӨӨНӨ ГЭЖ ИЗРАИЛ МЭДЭГДЭВ 1 цагийн өмнө
ХИЛИЙН ЗУРВАСТ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ОЛГОСОН 66 ГА ГАЗРЫГ ТӨРИЙН МЭДЭЛД БУЦААН … 2 цагийн өмнө
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЭХ, НЭМЖ ЭЗЭМШҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙН ТӨС… 2 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН МЭДЭЭЛЭЛ 574-ӨӨС 202 БОЛОН БАГАСАЖ, АЛБАНЫ НУУЦ ГЭЖ ҮГҮЙ… 2 цагийн өмнө
БАЯНХОНГОР АЙМАГТ ДУНДАЖ НАСЛАЛТ ӨСӨЖ, 72.32 БОЛЖЭЭ 5 цагийн өмнө
COP17 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО 6 цагийн өмнө
SENZU-ГИЙН НЭГДСЭН PASSION UA ӨМСГӨЛДӨӨ ТАВАН УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ ОРУ… 7 цагийн өмнө
COP17 НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРОО VII ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ 7 цагийн өмнө
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 9 цагийн өмнө
ӨВӨРХАНГАЙД 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 300 ОРТОЙ ЖИШИГ НЭГ… 22 цагийн өмнө
ДӨРВӨН БАНКНЫ НОГДОЛ АШИГ НИЙТ ХУВААРИЛАХ НОГДОЛ АШГИЙН ТАЛААС ИЛҮҮГ Э… Өчигдөр
АВТОБУСНЫ 11 ЧИГЛЭЛИЙН НЭРШЛИЙН ЭХНИЙ ҮСГИЙГ ГУРАВДУГААР САРЫН 9-НЫ ӨД… Өчигдөр
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… Өчигдөр
Г.ДАМДИННЯМ ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН САЙД НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛ… Өчигдөр
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ, АМЬТАН УРГАМЛЫН ӨДӨР Өчигдөр
ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ–ЯПОНЫ БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ … Өчигдөр
МИАТ ХОНКОНГ ЧИГЛЭЛД ХҮҮХДИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛАЖЭЭ Өчигдөр
ТРАМПАД КОНГРЕССЫН ГИШҮҮД ИРАНЫ ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООХ ШАХАЛТ … Өчигдөр
АРХАНГАЙД ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТ 2 ДАХИН БУУРСАН, ХОДООДНЫ ХО… Өчигдөр
АРВАН ЦАГААН БУЯН, ДОЛООН ГИШҮҮНТ СЭТГЭЛЭЭ АРИУСГАХ ЁСОНД ЮУ БАГТДАГ В… Өчигдөр