ТӨРИЙН НУУЦЫН МЭДЭЭЛЭЛ 574-ӨӨС 202 БОЛОН БАГАСАЖ, АЛБАНЫ НУУЦ ГЭЖ ҮГҮЙ БОЛОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИНА

Admin
2 цагийн өмнө

Төрийн нууцын тухай хуулийн (Төрийн болон албаны нууцын тухай хууль) шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн /2026.03.04/ хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг “Төрийн нууцын тухай хууль” болгон өөрчилж, тус хуулиар зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгажээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Төрийн нууцад одоо байгаа 574 мэдээлэл 372-оор багасаж, 202 болно. Албаны нууцын жагсаалтад байгаа 894 нууц мөн  хууль батлагдсанаар ил болно” гэж сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хэлсэн юм.

Төрийн болон албаны нууцын тухай хуульд “Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлахад хуульд нийцсэн, үндэслэлтэй байх” гэсэн зарчмыг тусгасан боловч төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс мэдээллийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр албаны нууцад хамааруулах нь төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд сөргөөр нөлөөлөх, иргэдийн мэдэх эрх хангагдахгүй байх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээлэл ил тод, нээлттэй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. 

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуульд хуульд “салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах” мэдээллийг албаны нууцад хамааруулахаар томьёолсон нь төрийн байгууллагаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор нууцад авах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул албаны нууцтай холбоотой зохицуулалтыг бүхэлд нь уг хуулиас хасахаар төсөлд тусгажээ. 

Төрийн нууцын тухай хууль батлагдсанаар:

- Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх хангагдах суурь нөхцөл бүрдэнэ;

- Шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байх зарчмын хэрэгжилт хангагдаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлнэ;

- Төрийн байгууллага, албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ;

- “Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжид дурдсанаар Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол буурахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлс болох “төрийн анхан шатны мэдээлэл хомс, нээлттэй, ил тод биш, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо хангалтгүй, иргэдийн мэдэх эрхийг хангах асуудал доголдолтой” зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧИЙГ ХӨНӨӨНӨ ГЭЖ ИЗРАИЛ МЭДЭГДЭВ 1 цагийн өмнө
ХИЛИЙН ЗУРВАСТ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ОЛГОСОН 66 ГА ГАЗРЫГ ТӨРИЙН МЭДЭЛД БУЦААН … 2 цагийн өмнө
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЭХ, НЭМЖ ЭЗЭМШҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙН ТӨС… 2 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН МЭДЭЭЛЭЛ 574-ӨӨС 202 БОЛОН БАГАСАЖ, АЛБАНЫ НУУЦ ГЭЖ ҮГҮЙ… 2 цагийн өмнө
БАЯНХОНГОР АЙМАГТ ДУНДАЖ НАСЛАЛТ ӨСӨЖ, 72.32 БОЛЖЭЭ 5 цагийн өмнө
COP17 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО 6 цагийн өмнө
SENZU-ГИЙН НЭГДСЭН PASSION UA ӨМСГӨЛДӨӨ ТАВАН УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ ОРУ… 7 цагийн өмнө
COP17 НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРОО VII ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ 7 цагийн өмнө
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 9 цагийн өмнө
ӨВӨРХАНГАЙД 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 300 ОРТОЙ ЖИШИГ НЭГ… 22 цагийн өмнө
ДӨРВӨН БАНКНЫ НОГДОЛ АШИГ НИЙТ ХУВААРИЛАХ НОГДОЛ АШГИЙН ТАЛААС ИЛҮҮГ Э… Өчигдөр
АВТОБУСНЫ 11 ЧИГЛЭЛИЙН НЭРШЛИЙН ЭХНИЙ ҮСГИЙГ ГУРАВДУГААР САРЫН 9-НЫ ӨД… Өчигдөр
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… Өчигдөр
Г.ДАМДИННЯМ ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН САЙД НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛ… Өчигдөр
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ, АМЬТАН УРГАМЛЫН ӨДӨР Өчигдөр
ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ–ЯПОНЫ БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ … Өчигдөр
МИАТ ХОНКОНГ ЧИГЛЭЛД ХҮҮХДИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛАЖЭЭ Өчигдөр
ТРАМПАД КОНГРЕССЫН ГИШҮҮД ИРАНЫ ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООХ ШАХАЛТ … Өчигдөр
АРХАНГАЙД ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТ 2 ДАХИН БУУРСАН, ХОДООДНЫ ХО… Өчигдөр
АРВАН ЦАГААН БУЯН, ДОЛООН ГИШҮҮНТ СЭТГЭЛЭЭ АРИУСГАХ ЁСОНД ЮУ БАГТДАГ В… Өчигдөр