Senzu-гийн нэгдсэн Passion UA баг шинэ өмсгөлөө танилцуулжээ.
Таван өөр орны тоглогчдоос бүрдэж буй тус багийн өмсгөлд тоглогч бүрийн улсынх нь төрийн далбааг оруулсан байна. Мөн "Галтай тоглох" гэсэн уриа үгийг тоглогч бүрийн төрөлх хэл дээр бичин өмсгөлд "шигтгэжээ".



Passion UA гурав дахь тоглолтдоо paiN багт 2:1 харьцаагаар хожигдсон. Senzu мөн л тэргүүлэх оноо авч, сайн тоглосон ч энэ удаад багаараа ялж арай чадсангүй.
Таван өөр улсын тоглогчид нэгдэж, маш богино хугацаанд хамтарсан бэлтгэл хийсэн учир өмнө нь бүрдээд олон жил тоглосон багуудын эсрэг "үзэх"-д амаргүй байж мэднэ.
Гэхдээ удахгүй бүх зүйл сайхан болж, Passion UA олон ялалт байгуулна гэдэгт итгэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна