Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэвлэлийнхэнд өнөөдөр /2025.10.27/ ярилцлага өгөхдөө “Төсвийн байнгын хорооны даргын өрөөнд хурал зохион байгуулагдаж байна. Тэтгэвэр, багш, эмч нарыг цалинг 15-20 нэмүүлэхэд шаардлагатай эх үүсвэрүүдийг хаанаас яаж гаргах бололцоо байна. Хүүхдийн мөнгөний асуудал ч гэсэн яригдаж эхэлж байна. Яагаад гэхээр бэлэн байж байгаа нөөц гэдэг ч юм уу бэлэн үлдэгдэл мөнгө байхгүй шүү дээ. Нийгмийн даатгалын сан /НДС/-гийн төсвийг бууруулах саналыг Сангийн яам оруулж ирсэн. Багш эмч нараас гадна бусад төрийн албан хаагчид ч цалингаа нэмүүлэх саналаа илэрхийлж байгаа. Төсвийн байнгын хорооны даргын өрөөнд хуралдаж байна. Хүүхдийн мөнгийг хасах асуудал яригдаж байна. Энийг би зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд гарлаа” гэж дурдсан.
Энэ нь иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж байна.
Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хүүхдийн мөнгийг хасаж эмч багш нарын цалин нэмнэ гэх санал Төсвийн байнгын хороо гаргаагүй. УИХ-ын Төсвийн байнгын хороо хүүхдийн мөнгийг хасаж эмч, багш нарын цалинг нэмнэ гэх санал гаргасан мэтээр ташаа мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан байна. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье. Хүүхдийн мөнгийг оролдохгүй. “гэжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг нарын мэдээлэл зөрүүтэй юм шиг харагдаж буй ч ямар ч байсан салбарын яам, асуудал шийдэх байнгын хороо хоёр хүүхдийн мөнгийг хөндөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна