The Mongolz CS2-ын хамгийн том тэмцээн болох Мэйжорын аваргын төлөө Францын Vitality багтай тоглож, 1:2 харьцаагаар дэд байрт шалгарч, бахдам амжилт үзүүллээ.
Манай залуус тоглолтын эхний үед 13:5 харьцаагаар хожсон бол дараагийн үеүдэд 4:13, 6:13 харьцаагаар хожигдсон юм.
Ингэснээр The Mongolz Мэйжорын аваргын төлөө шалгарч, хоёрдугаар байр эзэлсэн Азийн анхны, мөн хамгийн залуу тоглогчидтой баг болж, дахин нэг гайхамшигт түүх бүтээв.
Залуусынхаа тоглолтыг монголчууд Сүхбаатарын талбайд цуглан хамтдаа үзэж, дэмжсэн юм. Зөвхөн биднээр тогтохгүй цахим спортыг сонирхогч гадаадын олон улсын иргэд ч The Mongolz багийг дэмжсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна