Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63кг-ийн жинд ОУХМ Б.Ганхайч хүрэл медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Б.Ганхайч хүрэл медалийн төлөөх барилдаанд Олимп, дэлхийн аварга Бразил улсын тамирчин Рафаэла Силваг үндсэн цагт вазари үнэлгээгээр ялсан юм.
Арван найман жилийн тасралтгүй хөдөлмөрийн үрээр дэлхийн медаль хүртсэн Б.Ганхайчаараа монгол түмэн бахархаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна