Их Британийн нийслэл Лондон хотноо 2025 оны 6-р сарын 10-15-ны өдрүүдэд болсон түргэн тоглолтын багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Үндэсний шигшээ багийн “Монгол-B” баг гайхамшигтай амжилт гаргаж, Дэлхийн аварга боллоо.
2400 хүртэл рейтингтэй багуудын ангилалд тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дуурсгажээ.
Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна