Унгар улсын Будапешт хотноо болж буй Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд манай тамирчин, спортын мастер К.Ёолк хүрэл медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа зодоглож буй, 24 настай К.Ёолк Бразилийн Мишел Августог нэмэлт цагт ялж, Дэлхийн аваргаас анхны хүрэл медалиа хүртэж, монгол түмнээ баярлуулав. Энэ нь Монголын жүдочдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй 32 дахь медаль, 19 дэх хүрэл медаль юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна