Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Жигжидийн Мөнхбатыг мөнхлөх хөшөөний нээлт өнөөдөр /2025.06.03/ боллоо.
Гэр бүл, үр хүүхдүүдээс нь Улаанбаатар хотноо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна сүндэрлүүлсэн уг гэрэлт хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урлажээ.
Хөшөөний нээлтэд Монголын Үндэсний бөхийн үе үеийн аваргууд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн нь сайхан харагдаж байв.
Ж.Мөнхбат аваргын цээж баримал гэрэлт хөшөөг өмнө нь төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд 2023 оны долдугаар сард сүндэрлүүлсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна