"Улаанбаатар марафон-2025" өнөөдөр /2025.05.24/ зохион байгуулагдаж, 41 улсын 30 мянга орчим иргэн оролцлоо.
Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг марафонд оролцогчид 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйсэн юм.
Энэ жилийн хувьд 5 км, 21 км, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйж байна. Мөн спорт, урлагийн арга хэмжээ, эрүүл мэндийн болон хоолны үйлчилгээг иргэд өдөрлөгийн үеэр авах боломжтой байлаа.
Марафонд оролцогчид ялангуяа 21, 42 км-ын зайд гүйгчид гол нь өөрийгөө ялах нь чухал гэж байсан бөгөөд жил ирэх тусам улам олныг хамран хүрээгээ тэлсээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна