Польш улсад 2025 оны тавдугаар сарын 12-16-нд болсон сонирхогчдын боксын “Лос-Анжелес-2028” олимпын наадмын оноо олгох Дэлхийн цомын тэмцээнээс эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, эрэгтэйчүүдийн 54 кг-д Х.Билгүүнсайхан, 50 кг-д А.Баттулга нар мөнгөн медаль хүртэж, сайхан амжилт үзүүллээ.
Тус тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч Рубен Санчес, О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор 12 тамирчин оролцжээ.
Манай баг тамирчид тус тэмцээний араас Герман улсад хамтарсан бэлтгэлд хамрагдаж, дараа нь Нидерланд улсад олон улсын тэмцээнд өрсөлдөх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна