АНЭУ-ын Аль-Айн хотноо 2025 оны тавдугаар сарын 6-16-ны өдрүүдэд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй ангилалд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин эФДМ Бат-Эрдэнийн Мөнгөнзул 9-н өргөөс 7 оноотой 1-4-р байрт оноо тэнцэн чанарын үзүүлэлтээр Ази тивийн дэд аварга болжээ.
Ингэснээр Б.Мөнгөнзул Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхтэй болж байна. Энэхүү түүхэн амжилтаараа эмэгтэй Их мастер (WGM) цолны 1 норм болон эмэгтэй Олон улсын мастер (WIM) цолны болзол шууд биелүүлэхийн зэрэгцээ олон улсын чансаагаа +42,8 дүнгээр нэмэгдүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна