Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монгол Улсын аварга шалгаруулах Пауэрлифтингийн тэмцээнийг 04 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Дорноговь аймагт амжилттай зохион байгуулжээ.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд 18 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 200 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, мастер ангилалд өрсөлдөхөд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн алба хаагч дэд ахлагч Б.Өсөхжаргал -57 кг жинд дөрвөн алтан медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ. Ингэснээр тэрбээр спортын дэд мастерын болзлоо хангасан юм.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна