Тайланд улсын нийслэл Бангкок хотод болж буй жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний +78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өмнө жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.
Тэмцээний 70 кг-ийн жинд өчигдөр /2025.04.26/ хүрэл медалийн төлөө манай хоёр бөх хоорондоо хүч үзэж, Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ Д.Есүйг ялснаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Ингэснээр Б.Ням-Эрдэнэ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медальтай болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна