Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилготой “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Сүхбаатарын талбайн асарт өнөөдөр /2025.04.24/ болж байна.
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнд нийт 999 шатарчин оролцож, шилдгүүдээ тодруулна. Өсвөрийн шатарчид 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 насны таван ангилалд, насанд хүрэгчид А зэрэглэл 2100-аас дээш рейтингтэй, В зэрэглэл 1700-2099 хүртэлх рейтингтэй, С зэрэглэл 1699 хүртэлх рейтингтэй гэсэн гурван ангилалд өрсөлдөж байна.
А ангилалд 1-5 дугаар байр, В, С ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Өсвөрийн шатарчид буюу хүүхэд ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна