Хонгконгод дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болсон тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээнээс хүнд сэлэмний В ангилалд манай тамирчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, бахдам амжилт үзүүлжээ.
Аргентин, Макао, Монгол, Тайвани, Хонгконг, Энэтхэг, Япон зэрэг олон улсын сэлэмчид оролцсон уг тэмцээнд манай улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин тулалдсан бөгөөд А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарсан байна.
Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй сэлэмчин болж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна