Гүрж улсад болж буй Тбилисийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг түрүүлж, алтан медаль хүртлээ.
Г.Наранцэцэг Тбилисийн Их дуулгаас найм дахь медалиа авч байгаа бөгөөд өмнө нь нэг алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан юм.
2025 оны гуравдугаар сарын 21-23-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй уг тэмцээнд манай улсаас 19 тамирчин оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна