The MongolZ баг Шведийн Стокгольм хотноо болж буй ESL Pro League Stage 2-ийн хагас шигшээд Team Vitality Natus багт 1:2 харьцаатай хожигдож, тэмцээнийг өндөрлүүлэв.
Эхний үед манай баг 4:13 харьцаатай хожигдож, хоёрдугаар үед 16:14 харьцаатай хожиж чадсан ч гуравдугаар үед 2:13 харьцаатай хожигдсон юм.
Ингэснээр The MongolZ баг тэмцээнээ 3-4 дүгээр байрт орсон амжилтаар дуусгаж байна.
The MongolZ өмнө нь Team Vitality-тай дөрвөн тэмцээнд 7 үе тоглохдоо нэг ч үе хожиж үзээгүй байсан юм.
Аваргын төлөө Team Vitality баг MOUZ багтай тоглоно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна