The MongolZ баг Шведийн Стокгольм хотноо болж буй ESL Pro League Stage 2-ийн шөвгийн наймд дэлхийн аварга Natus Vincere багийг 2:0 харьцаатай хожиж, хагас шигшээд шалгарлаа.
Манай залуус эхний үед 13:6, хоёр дахь үед мөн 13:6-аар хожсон юм.
The MongolZ өмнө нь Natus Vincere багтай хоёр удаа таарч тоглон хожигдож байсан бол энэ удаад ялж чадлаа.
Хагас шигшээд манай баг Team Vitality багтай өнөө шөнө /2025.03.16/ 1 цаг 30 минутад тоглоно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна