Итали улсын Турин хотноо болж буй Тусгай олимпын наадмын уулын цанын төрөлд манай тамирчин, 15 настай Алтанзулын Азжаргал түрүүлж, алтан медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Снөүбоардын төрөлд өрсөлдөж буй А.Алтан-Очир мөнгө, М.Энхзаяа хүрэл медаль тус тус хүртжээ. Ингэснээр А.Алтан-Очир энэ удаагийн Тусгай олимпын наадмаас мөнгө, хүрэл хос медаль хүртэж байгаа бол М.Энхзаяа хүрэл медаль болон шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүлээд байна.
Баг тамирчиддаа амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна